-
2012 оны 10 сарын 28
Өчигдөр орой Канадын Queen Charlotte арлын эргээр 7.7 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар 24 цаг мэдээлсэн билээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хавай хавьд цунами болох магадлал маш өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж, цунами болох дохио өгчээ. Цунамийн шинж тэмдэг хүчтэй илэрч байгаа бөгөөд тус арлын далай маш хүчтэй давалгаалж эхэлжээ. Газар хөдлөлтөөр учирсан хохирлын хэмжээг гаргаж амжаагүй байна.
-
2012 оны 10 сарын 28
Өнгөрөгч баасан гаригт Египетийн тухай шууд нэвтрүүлэг хийж байсан Францын телевизийн ”France-24” сувгийн сэтгүүлч рүү нутгийн оршин суугчид халдсан байна. Тэд бүсгүйтэй зууралдан, хувцсыг нь тайчихыг оролдон, шууд эфирээр гарч байгаа үед нь хүчирхийлэхийг завдсан аж. “Би өмдөндөө маш бөх бат тэлээ бүсэлсний ачаар муу муухай зүйлээс зайлж чадлаа” хэмээн сурвалжлагч бүсгүй өгүүлжээ. Түүнийг болсон үйл явдалд оролцож байсан үйлчлэгчдийн нэг аварсан байна. Сэтгүүлч бүсгүй түүн рүү халдагсдыг шүүхэд өгөхөөр шийджээ.Энэхүү үйлдэл нь Арабын улсад гарч буй анхны тохиолдол биш юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Каир хотод Францын France-3 теле сувгийн сурвалжлагч Каролин Синзийг балмад этгээдүүд хүчирхийлэхээр оролдон, санаагаа үл гүйцэлдүүлсний улмаас түүнийг болон зураглаачийг хэрцгийгээр зодсон байна. Мөн хоёрдугаар сард Тахрир талбай дээр болсон жагсаал цуглааныг сурвалжлахаар бэлдэж байсан Америкийн CBS теле компанийн сурвалжлагч Лара Логаныг хүчирхийлж зодсон хэрэг гарч байжээ.
-
2012 оны 10 сарын 28
”Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны албан ёсны трейлэр цацагдаж эхэлжээ. Удахгүй олны хүртээл болох уг киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, найруулагчаар нь СТА Т.Алтантуяа, продюссерээр Д.Болдхуяг нар ажиллажээ.
-
2012 оны 10 сарын 27
-
2012 оны 10 сарын 27
-
2012 оны 10 сарын 27
-
2012 оны 10 сарын 27
АНУ-д үйл ажиллагаа явуулж буй ”Genghis Grill” монголын сүлжээ рестораны хамт олны ”Чингис стиль”-тэй танилцана уу.
-
2012 оны 10 сарын 26
Бүжигчин Н.Баярмаа 2011 онд Азийн бэлхүүсний бүжиг буюу bellydance-ийн тэмцээнд.
-
2012 оны 10 сарын 24
Линда гэх энэ эмэгтэй монгол хүний хиймэл үсийг худалдаалдаг аж. Түүнд 46-60 см урттай хиймэл үснүүд байгаа гэнэ. Монгол эмэгтэйчүүдийн үс нь европи үсийг бодоход илүү өтгөн, маш нягтрал сайтай байдаг байна. Тэрээр Ebay худалдааны төвд эдгээр үснүүдийг 99 центээс эхэлж дуудах юм байна.
-
2012 оны 10 сарын 24
PSY-ийн ”Ганнам стиль” дууны хамтаргч Hyuna ”Ice cream” хэмээх шинэ дуугаа гаргажээ. Түүний шинэ дууг алдарт PSY рекламдаад амжив.
-
2012 оны 10 сарын 24
Сан Диего хотын амьтны хүрээлэнд бойжиж байгаа 11 долоо хоногтой бяцхан панда алхаж сурч байна.
-
2012 оны 10 сарын 23
-
2012 оны 10 сарын 23
-
2012 оны 10 сарын 21
-
2012 оны 10 сарын 20
-
2012 оны 10 сарын 19
Кенийн Үндэсний паркын ажилчид Масай омгийн хүнээс дуудлага авчээ. Найман сартай зааны тугал нүхэнд унаад гэмтээгүй хэдий ч нүх 1.5 метр гүн байсан тул гарч чадахгүй гацжээ. Багийн гишүүд тугалын аврахын тулд ээжийг нь холдуулсан байна. Учир нь тугалд нь хүрэхэд заан ээж ихэд сандарч, уурлаж байв. Зааны тугалыг хэрхэн аварч, эх охин хоёрын түүхийг аз жаргалтай төгсгөж буйг үзнэ үү.
-
2012 оны 10 сарын 19
Хамтлагийн 15 настай залуучууд авьяаслаг солонгосчуудыг тодруулдаг ”SuperstarK4” телевизийн шоунд од боллоо. Дэлхийн хит ”Ганнам стиль” дууг акустик хэлбэрээр дуулсан нь шүүгч PSY, Ён Ми Рай, Ли Сеун Чул нарыг бишрүүлэв. PSY ч өөрийнхөө дууны өөр хэлбэрийг сонсоод ихэд сэтгэл нь хөдөлжээ. Танд аль ”Ганнам стиль” таалагдаж байна?
-
2012 оны 10 сарын 18
-
2012 оны 10 сарын 18
-
2012 оны 10 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн вант улсад энэ сарын эхээр албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тус улсын нийслэл Стокгольм хотод айлчлалын үеэр олон улсын IDEA байгууллага түүнээс манай улсын ардчилал, сонгуулийн талаар яриа авчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөгийн монголд ардчиллыг харуулах хамгийн чухал зүйл бол байгалийн баялагийг шударга хуваарилах явдал хэмээн хариулжээ. Харин Монголын парламент дахь эмэгтэйчүүдийн тоо энэ жил ихэссэн хэдий ч дөнгөж 12 хувийг эзэлж байна гэсэн асуултад ”Одоо Монголын парламентад 9 эмэгтэй гишүүн бий. Тэдэнд талархал илэрхийлж байна. Хэрвээ энэ есөн гишүүн эмэгтэй хүн сайн ажиллаж, удирдаж чаддаггийг, асар их нөөц чадвартайг харуулах юм бол дараагийн сонгуульд олон эмэгтэй нэр дэвшигч ялна байх” хэмээн хариулсан байна. IDEA буюу Ардчилал, сонгуулийн дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд манай улс ардчиллын чанарын үнэлгээ хийлгүүлэхээр болсныг ерөнхийлөгч сайшаан үзжээ.