-
2012 оны 2 сарын 13
-
2012 оны 2 сарын 11
Зодог тайлсан ч далай аварга А.Сүхбат монголчуудын бахархал болсон бөх хэвээр байдаг. Юунаас болж үндэсний бөхөөс хөндийрснийг нь энд бичих илүүц биз. Тэрээр одоо “Олимп” хэмээх бөхийн дээд сургуулийг байгуулан шавь нараа бэлдэж буй. Тэгвэл түүний ирээдүйн аварга, арслан, бөхчүүдэд хэрхэн хичээл зааж байгаа талаар, мөн өөрийнх нь дурсамж яриаг хүргэж байна.
-
2012 оны 2 сарын 11
-
2012 оны 2 сарын 10
Уран нугараач монгол охин Японы нэгэн телевизийн шоунд оролцжээ. Тэрбээр оросын уран нугараачтай өрсөлдөж, хэн нь илүү вэ гэдгээ баталсан байна. Орос охиноос нуруу намхан, хөл богино хэрнээ монгол охин даалгавраа илүү сайн, цэвэрхэн гүйцэтгэж байгааг хараарай. Монгол улсын нэр, уламжлалт соёл, урлаг спортыг дэлхий дахинд харуулахаар хэрхэн хичээж явдгийг түүний царайнаас хараарай.
-
2012 оны 2 сарын 10
Хүзүүний ороолт, алчуурыг 25 янзаар хэрхэн ороож болохыг нэгэн бүсгүй харуулжээ. Урин дулаан цаг ирж байгаа учраас зарим сонирхолтой, өвөрмөц ороох аргыг сонгоорой. Өдөр бүр өөр өөрөөр ороосон ч болох бөгөөд таны л сонголт байх болно.
-
2012 оны 2 сарын 10
-
2012 оны 2 сарын 09
Гэрэл зургийн хэрэгслийн шилдэг брэнд ”Nikon”-ы рекламанд монгол дуу эгшиглэжээ. Дуучин, жүжигчин Рэйний тоглосон рекламны ард хангайг магтан дуулсан намуухан дуу эгшиглэхийг сонсоорой. Дууны нэр болон дуучныг мэдэхгүй байгаа бөгөөд өвөрмонгол хүн болов уу гэж таамаглаж байна.
-
2012 оны 2 сарын 09
-
2012 оны 2 сарын 09
Киви хамтлагийн дуулсан ”Би танд хайртай, ээж ээ” хэмээх дууны клип нь нэг л танил харагдаад байсан юм. Урьд нь үзэж байсан юм болов уу гэтэл үгүй байжээ. Шалтгаан нь тов тодорхой бөгөөд та ч бас уг бичлэгээс харж болно. Дуучин Тэйлор Свифтийн ”15” гэдэг дууны клипийг өнгө, хэлбэр, загвар, агуулгыг нь алдагдуулалгүй сайхан хуулжээ. Зөвхөн дуу, дууны ая хуулах биш клип ч бас хуулах нь байдаг байна.
-
2012 оны 2 сарын 08
-
2012 оны 2 сарын 08
-
2012 оны 2 сарын 07
-
2012 оны 2 сарын 07
Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн гэргий Викториа загварын ертөнцөд хөл тавиад байгаа билээ. Түүний өвөрмөц загвар, шийдлийг хэрэглэгчид ч таатайгаар хүлээн аваад байгаа юм. Тэрбээр саяхан 2012 оны хавар, зуны загвараа танилцуулсан байна, ингэхдээ Кюинтин Жонсоор танилцуулга видеог хийлгэжээ.
-
2012 оны 2 сарын 07
Солонгос улсад байдаг монгол хүүхдүүдийн сургуулийн бага ангийн сурагчид ардын бүжиг хийж байна. Ягаан дээлээр жигдэрсэн зургаан бяцхан охин хэрхэн монгол ардын бүжгээр бүжихийг харцгаая. Тэдний суралцдаг сургууль нь Христийн шашинтнуудынх аж.
-
2012 оны 2 сарын 06
Тэр одоо дөнгөж 18 сартай. Нэрийг нь Жемми Миска Баддель гэдэг. Ирээдүйд ширээний теннисний шинэ аваргын нэр ийм байхыг үгүйсгэхгүй.
-
2012 оны 2 сарын 06
2009 онд дуучин С.Сэрчмааг Өвөрмонголын иргэнтэй хуримаа хийхээс өмнө ”Одон” телевизээр ингэж танилцуулж байжээ. Тэрбээр тэрбумтантай нэгэн гэр бүл болохоосоо ч өмнө өвөрмонголд нэртэй, хүндтэй дуучин байсан юм гэдгийг эндээс хараарай.
-
2012 оны 2 сарын 06
Жил бүр сурагчдын дунд зохион байгуулагддаг ”Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд 24 дүгээр сургуулийн сурагчид бэлтгэж байх үеэр ”дарга” нь алдаа гаргажээ. Нэг биш хоёр удаа алдсан ”даргыг” дараагийн удаа сольсон болов уу.
-
2012 оны 2 сарын 06
Унадаг дугуйгаар 282 өдрийн турш 120 000 км замыг туулсан Ивес Бланчет хэмээх эрийн тухай энэ бичлэгт өгүүлнэ. Түүний хүү Гваллиаима Бланчет уг дүрс бичлэгийг хийсэн юм. Унадаг дугуйн дээр хэрхэн амьдарсныг танд харуулах болно.
-
2012 оны 2 сарын 05
-
2012 оны 2 сарын 03
Монголын дуучин Б.Цогоогийн анхлан дуулж байсан ”Жирийн монгол охин” хэмээх дууг англиар хэрхэн дуулж байгааг сонсоорой. Ким Коллинс хэмээх дуучин англиар үүнийг дуулсан байна. Тэрбээр ”Кроки Франтиска Янейка” гэдэг Словак хамтлагийн гишүүн аж. Уг хамтлаг 1980-аад онд уран бүтээлээ ид туурвиж байсан бол Б.Цогоо 1980-1990-ээд онд шилжих үед дуулж байсан гэдэг.