Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигалаар мэргэшсэн Хятадын компани бидний утсыг чагнаж байгаа юм биш биз?

2012-4-11
0
ЖИРГЭХ
Саяхан төрийн байгууллагын хэдэн сайтуудыг удаа дараа хакердсаныг эс тооцвол мэдээллийн аюулгүй байдлын тухай яриа тагнуулын байгууллагын дунд яригдаад өнгөрдөг. Тэгвэл бидний хэрэглэж байгаа гар утас хэр найдвартай вэ гэдгийг бид анзаарах цаг болжээ. Учир нь Монголын харилцаа холбооны тоног төхөөрөмжийг нийлүүлдэг Хятадын “ZTE” гэх компани олон улсад өөрсдийн тавьсан техникээрээ дамжуулан иргэдийн яриаг чагнасан гэх хэрэгт холбогдоод байгаа юм.
ZTE   Гар утас, интернет гээд мэдээлэл, харилцааны нууцлалын тухай асуудал Монголд тийм ч өндөр түвшинд яригддаггүй. Саяхан төрийн байгууллагын хэдэн сайтуудыг удаа дараа хакердсаныг эс тооцвол мэдээллийн аюулгүй байдлын тухай яриа тагнуулын байгууллагын дунд яригдаад өнгөрдөг. Тэгвэл бидний хэрэглэж байгаа гар утас хэр найдвартай вэ гэдгийг бид анзаарах цаг болжээ. Учир нь Монголын харилцаа холбооны тоног төхөөрөмжийг нийлүүлдэг Хятадын “ZTE” гэх компани олон улсад өөрсдийн тавьсан техникээрээ дамжуулан иргэдийн яриаг чагнасан гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Дээр нь цөөнгүй оронд эх баригчдад нь авлигал өгч, тэр нь баримттайгаар нотлогдсон энэ компани аль хэдийн  Монголын Засгийн газарт гараа дүрээд эхэлчихсэн байгаа юм.

   “ZTE”-ийн 51 хувь нь Хятадын төрийн өмчид байдаг. Монголд 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулж, үүрэн телефоны оператор “Skytel” компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн “G-mobile”-ийн сүлжээ 100 хувь энэ компаний төхөөрөмж дээр суурилдаг юм.  Монголын Засгийн газар, төрийн байгууллагуудад дүрст хурлын систем, “Монголын цахилгаан холбоо” ХК-д интернэт, МШХХТГ-т хот доторх болон олон улсын яриаг хянах “Softswitch” систем суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн нь ZTE корпораци төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, хүмүүсийн хэл яриа, дүрс бичлэгийг хуулж авах бүрэн боломжтой гэсэн үг юм.

  “ZTE” Монголын зах зээлд орж ирсэн даруйдаа татвараас зайлсхийсэн, хууль бусаар тендер авсан зэрэг хууль бус үйлдэлд нэр холбогдох болсон.Тэд манай Засгийн газартай ямар панз, наймаа хийх гэж буй талаар 24tsag.mn дараагийн нийтлэлдээ дурдах болно. Харин энэ удаа чухам ямар хэрэг тарьсан учир “аюултай” хэмээн тооцогдох болсныг хүргэе.

Филлипин: Филиппиний ерөнхийлөгч асан Глория Арроё болон түүнийг тойрон хүрээлэгчид Хятадын “ZTE” компаниас их хэмжээний хээл хахуульzte авсан гэж шүүхэд дуудагдаад байгаа юм. Тэрбээр 2007 онд ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа тус улсын мэдээллийн системийг шинэчлэх тендер өгч, 329,5 сая долларыг “гулсуулж” авчээ. Уг төсөлд 130 сая доллар зарцуулагдах байсан ч хоёр тал тохиролцож 329,5 сая ам.доллар төсвийн мөнгөөс гаргуулжээ. Энэ нь тухайн үедээ илрээгүй ч Глория Арроёыг ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа 2010 оны сүүлээр нийтэд ил болсон байна.

Африк: “ZTE” Уганда, Замби, Кени зэрэг Африкийн орнуудад цахилгаан холбооны томоохон төсөлөх хариуцан авчээ. Энэ дагуу маш олон хятад ажилчид дээрх орнуудад ирж байгаа тул үүнийг Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж хилээр орж ирж буй хятад ажилчдын тоонд хязгаарлалт тавихыг шаардаж байгаа аж. Зимбаби улсын Дотоод хэргийн яамнаас “ZTE”-гийн байранд гэнэтийн шалгалт хийж, хуурамч бичиг баримтаар хил даван орж ирсэн хятад ажилчдыг баривчилсан байна.

Шри Ланка: Тус улсын парламентийн гишүүн Мангала Самаравийра “ZTE”-ээс нийлүүлсэн цахилгаан холбооны тоног төхөөрөмжийг иргэдийн утас, телефон, хувийн цахилгаан шуудан зэргийг хянаж тагнахад ашигладаг гэж мэдэгдэн шалгахыг хүсчээ.

Норвеги: “ZTE” компани Норвегийн үндэсний оператор “Теленор”-ын тедер хариуцсан албан тушаалтнуудад авлигал өгөх гэж оролдсон байна. Тиймээс “Теленор”-ынхон Европ дахь бүх салбар, нэгжүүддээ зургаан сарын хугацаанд Хятадын компанитай хамтран ажиллахгүй байхыг үүрэг болгосон баримт байна.

Иран: Ираны Засгийн газар “ZTE”-тэй 98,6 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Энэ төхөөрөмжүүд нь газар доорх утсан сүлжээ болон үүрэн телефон, интернет холбоо зэрэг холбооны хэрэгслүүдэд хяналт тавих чадвартай аж. Тиймээс Ираны Засгийн газрыг тэдэнтэй нийлж иргэдээ тагнаж, баривчилж байгээ гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байгаа юм. Энэ асуудал цаашдаа олон улсын хэмжээнд том маргаан өрнүүлэх төлөвтэй гэж ажиглагчид бичжээ. Иранд нийлүүлсэн төхөөрөмж нь ярьж байгаа хүний байрлалыг илрүүлэх, яриаг нь таслах, цахим шуудан, чатны яриаг сонсох, интернетэд холбогдож байгаа веб хуудасных нь мэдээлэлд задлан шинжлэл хийх гээд иргэдийн хувийн нууцад халдах чадалтай аж.

    Харин Монголд. Одоогоор “ZTE”-ийн төхөөрөмжийг “Skytel”, “G-Mobile” гэсэн хоёр үүрэн телефоны оператор ашиглаж байгаа. Засгийн газар энэ компанид дахин том хэмжээний тендер олгох тухай яригдаж байгаа юм. Авлигалаар мэргэшсэн Хятадын компани одоо биш гэхэд ирээдүйд бидний утсыг чагнаж, тагнахыг үгүйсгэх аргагүй гэж учир мэдэх, мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mongol (27.123.214.109)
    Unitel ch gesen ZTE bolon huwaig ashigladag sh dee.
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • mongol (27.123.214.113)
    МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДААС ИХЭНХ НЬ ХЯТАДЫН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЖ БАЙГАА. НӨГӨӨ ҮНЭТЭЙ ШУЛДАГААРАА ДУУДУУЛУУД БАЙДАГ МОБИКОМ Л ГАНЦААРАА ХАА БАЙГАА ЕВРОПООР ТӨХӨӨРӨМЖӨӨ НИЙЛҮҮЛДЭГ. БУСАД НЬ Ч ХЭРЭГ АЛГАА. МОБИКОМООС БУСАД НЬ ЗҮГЭЭР Л СТАНЦ ЮМ БАЙНА. 9911 ДУГААРЫГ ТОМЧУУЛ АШИГЛААД БАЙДАГ НЬ УЧИРТАЙ Л ЮМ БАЙНА. ТӨРИЙН ЮМ ЯРИХ БОЛ НЭГ БОЛ УУЛЗААД ЯР, ЭСВЭЛ 9911 ДУГААРААС ЗАЛГА ГЭЖ.
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • mongol (49.0.136.181)
    mongold dahi khamtragchiig ni bi bol mash sain medne munge ugvel songuuliar urseldeh urseldegch ner devshigch nart ni medeelel ugne shuu kkkkk
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • khun (49.0.136.181)
    skyteltai kholbootoi ym bol barag automataar ene ZTE ni ylah biz dee avilga ugch sursan khujaa nar avilga avch sursan mongoliin turiin tushee nariig garaasaa gargahgui lobbidono biz
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    neeree dandasa yaduu ornuud bn mongol ruu hyatuud oor argaar dairah gej bgg ym bish vv
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • йбөйыөЙ (124.158.75.10)
    За энэ компаний ядуу орнуудыг л дээрлэхдэг юм биш үү. түүнд нь манаайх хамрагдаад. дарга нар маань гар хөл нь болоод явж байдаг нь эрүүл үзэгдэл мөн үү
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Монгол дахь гар хөлийг нь таслах хэрэгтэй. Эсвэл ийм компанийг дахиж хэзээ ч тендерт оруулахгүй бахй ёстой шүү дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Нөгөөдүүл нь авсан мэдээлэлээр нь дамжуулж бизнес хийгээд баяжаад цүдийгээд байх юм даа харсаар байтал
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Манайхан чагнуулаад тагнуулаад л хамтраад энэ компанийг дэмжээд байх юм даа
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Za ene company mongol dahi hamtragch ni hen bolohiig medehvv
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • EE CHAAVAS (92.225.60.105)
    CHAGNAHIIN DEEDEER CHAGNAJ BGAA, GEHDEE MALNUUD MIN BUH SULJEENUUDEER DAMJIILAN HUSSENEE L CHAGNAJ BAIGAASHD. BIYE BIYENIIHEE HIIJ BGAA NAIMAAG UNTRAAH GEJ IIM CHUHAL SEDEVIIG IIM UCHUUHEN BOLGOTSN BAIH YUMDAA. OROS HYATAD 2 MANA UUREN UTASNII MOBICOM GMOB etc BUH suljeenuudiig chagnaj baigaa shuudee. yurunhiilegch yurunhiisaid gar utsaaraa yarihad l bugdiig chagnaj baigaa.
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    бид хэд ч яахав эхнэр хүүхдийн хэрүүл хийгээд явж байна, харин энэ дарга, сайд нарын утсыг чагнаад байвал нөгөө төрийн нууц энэ тэр
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
    • хэцүүдэнэ биз дээ үнэхээр анхаарах чухал асуудал шүү
      2012 оны 04 сарын 11
  • Especially for you! (182.160.21.56)
    vnen vnen gehdee yag sonsoj bgaa gedeg ni bas asuudaltai ymar ch bsn G-Mobile ajildg bolhoor ilvv ih hamgaalalt hiisn bdg ymaa tiim amarch hiih zvil bish bid mongol ulsaa hugjvvleh gej ywaa negen...........................
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • asdfasfd (122.201.28.4)
    ugaasaa bugdiig ni tagnuuliihan sonsojil bgashd
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
    • зочин
      Тагнуулч яахав манайх хятадууд мэдээлэл аваад байгаа л хэцүү байна. Бүх интернет компаниуд бас
      2012 оны 04 сарын 11
  • Зочин (122.201.28.4)
    unen sh dee. sonsoj boldog
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хятадууд дандаа муу юманд холбогдож байх юм
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    манайхан бол мөнгө өгөе гэхээр дуртай нь аргагүй юу байсан хийнэ дээ
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ үнэн бол их аюултай юм байна
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    10 цаг 20 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    10 цаг 39 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    19 цаг 23 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    19 цаг 30 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    19 цаг 37 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    20 цаг 52 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    21 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    21 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК