Хууль бусаар алт хайх, алт олборлосон хэд хэдэн хэрэг гарсныг хилчид илрүүлэн саатуулжээ. Тодруулбал, Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгээс найман км-т “Тэмээн хонд” нэртэй газар гар аргаар алт олборлож байсан гурван иргэнийг илрүүлсэн байна. Уг иргэд нь Ховд аймгийн Үенч сумын харьяат Н.Зориг, Ж.Жамьяандорж, Д.Данай нар бөгөөд хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй алт олборлож байсныг тогтоожээ. Мөн тус газар УБУ 88-59 улсын дугаартай автомашинтай дөрвөн хүнийг саатуулсан байна. Ховд аймгийн Булган сумын харьяат Ш.Дарьбазар, Н.Батмөнх, Я.Галсанжав, Д.Болдбаатар нар гар аргаар алт олборлох зорилгоор явж байсан аж.
Түүнчлэн Хилийн 0166 дугаар ангийн хариуцсан хэсэгт Баянхонгор аймгийн харьяат Д.Гансүх, А.Давааням, С.Мэндбаяр, Б.Бат-Өлзий нарын иргэд Пажеро маркын БНА 11-11 улсын дугаартай автомашинтай явж байсныг хилчид илрүүлэн саатуулсан байна. Уг этгээдүүдийн автомашинд үзлэг хийхэд хоёр ширхэг алт хайгч, долоон шил архи болон бусад эд зүйлийн хамт авч явсан нь тогтоогджээ. Тэд хилийн бүс зурваст хууль бусаар алт хайх зорилготой явж байсан аж.
Б.Чимэг






















































Сэтгэгдэл (1)