МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар Хятадын Сянь Хуа, Чайна Дэйли, Си-Эн-Эн сайтуудад “Монголын экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Намбарын Энхбаяр авилгалын хэргээр баривчлагджээ” хэмээн гарчиглажээ.
“Авилгын хэрэгт холбогдсон экс ерөнхийлөгчөө баривчлахын тул АТГ-ынхан пүрэв гаригийн үүрээр Н.Энхбаярын гэрийн хаалгыг эвдэн гэрт нь дайран орж, гутлаа ч өмсөж амжаагүй байхад нь баривчиллаа” хэмээн онцолжээ.
“Үүрийн зургаан цагийн үед Н.Энхбаярыг баривчлахад 300 гаруй цагдаа нар оролцжээ. Н.Энхбаярыг өмгөөлөгчид цагдаа нартай зөрчилдөж, та нарыг буудна даа” гэж хэлжээ хэмээн хятадын хэвлэлүүд бичсэн байна.
Н.Энхбаяр нь монголын улс төрд олон жил зүтгэсэн, энэ улсын ерөнхий сайд, ерөнхийлөгчийн албыг хашиж байв гэжээ.
Н.Энхбаярыг баривчилсан хэрэг олон улсын анхаарлыг татах бололтой.

Д.Идэр

Сэтгэгдэл (4)