Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-аас мэдэгдэл гаргажээ

2012-4-14
0
ЖИРГЭХ
Өчигдөр 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулсан. Түүнийг энэ сарын 12-нд Төрийн ордонд хийсэн хурлаараа ҮАБЗ-ийн протокол бүхий 300 хуудас материалыг дэлгэн тавьснаараа хоригдсон хэмээн улс төрчид үзэж буй.
    530969_310667022340071_100001903264895_768716_600465054_nӨчигдөр 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулсан. Түүнийг энэ сарын 12-нд Төрийн ордонд хийсэн хурлаараа ҮАБЗ-ийн протокол бүхий 300 хуудас материалыг дэлгэн тавьснаараа хоригдсон хэмээн улс төрчид үзэж буй. Гэвч АТГ-аас авлигалын хэргээр цагдан саатуулсан хэмээн мэдээлсэн. Мөн Н.Энхбаярыг цагдан саатуулсантай холбоотой мэдэгдэл гаргасан байна.
    Уг мэдэгдэлд “Улсын ерөнхий прокурорын газраас 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор томилсон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан мөрдөн байцаагчдын хэсэг сэжигтэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн 21147024 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
    Сэжигтэн Н.Энхбаярыг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлүүдэд холбогдуулан шалгаж байна.
    Сэжигтэн Н.Энхбаярыг 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу “гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байна” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцон тогтоолыг өөрт нь танилцуулж, зарлан дуудах хуудас гардуулан өгсөн боловч мөрдөн байцаалтад ирээгүй, өмгөөлөгчид нь мэдэгдэж, зарлан дуудах хуудас гардуулан өгсөн боловч мөн ирээгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш нийт 10 удаа зарлан дуудах хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн байцаалтад ирэхгүй, улмаар байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсаар байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг алдагдуулж байв.
    Үүссэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын явц, үр дүн, цугларсан нотлох баримтуудыг хэрэг шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, улмаар шүүхэд танилцуулж, хянуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119/с дугаартай сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу зохих ажиллагааг гүйцэтгэсэн юм.
    Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах явцад сэжигтэн Н.Энхбаяр нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцандаа байрлан дотроосоо түгжиж, харин намын гишүүд, дэмжигчид гэх хүмүүс нь Авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байсны зэрэгцээ Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд шүүгчийн захирамжийн дагуу ажиллагааг гүйцэтгэхээр очсон ажилтнуудын эрх чөлөөнд халдаж, галт зэвсэг гаргаж эсэргүүцсэн. Зохих шийдвэрийг танилцуулж, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг мэдэгдсэн ч сэжигтэн Н.Энхбаяр зөвшөөрөөгүй бөгөөд дээрх нөхцөл байдлын улмаас цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон тул Н.Энхбаярыг тус хэлтсийн мэдэлд албадан ирүүлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагад хүсч, тогтоолыг хүргүүлсэн. Энэ тогтоолын дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болно” гэжээ.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (83.234.70.141)
    1 amidarax nasandaa xund muu xeluulj muu nertei uldej bsanaas....... xelex ch ug alga
    2012 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (83.234.70.141)
    ichexgui yum aa xumuus neeree ingej ix ulsiin omch ideed yamar sanaa ni zovdoggui yum be. nasaaraa xeden ueree idekh xooloo olj bga ni en uuu
    2012 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.64.247)
    АТГ ынхан одоо бүгд ногоон малгай өмсөх хэрэгтэй.
    2012 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    лалрын алуурчид өөрсдийгөө зөвтгөх сэтгэгдлээ бичээд амжжээ зайлаач
    2012 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.191)
    Ene bol musun uuliin oroi. Yorool denduu dee, denduu daan ch denduu dee. Enhbayar ah one billioniihaa hagasiig avilgachidad ugood argalchihgui.
    2012 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    9 цаг 54 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    10 цаг 12 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    18 цаг 56 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    19 цаг 4 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    19 цаг 11 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    20 цаг 25 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    20 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    20 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК