Өчигдөр Ц.Шинэбаяр гишүүн мэдээлэл хийхдээ "
Н.Энхбаяр бол төрийн тусгай хамгаалалтад байдаг хүн. Хэрэв үнэхээр барихдаа тулбал УИХ-аас тогтоол гарч, бүрэн эрх нь хүчингүй болсон тохиолдолд баривчилгаа явуулах ёстой байдаг. Тиймээс төрийн тусгай хамгаалалтад байдаг хүнийг хорихдоо бие хамгаалагчтай нь хорих ёстой байдаг" хэмээн мэдээлсэн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр одоо хүртэл бие хамгаалагчгүй хоригдож байна. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад, “Н.Энхбаяр даргыг хамгаалагчтай хоригдож байгаа эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хариулт өгөв.
Эх сурвалжийн мэдээлснээр түүний хамгаалагчийг маш нууц газар нуусан гэв. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр түүний хамгаалагчийг өөр газар хорьсон гэлээ. Энэ мэт Н.Энхбаярын хамгаалагчийг хаана байгааг мэдэх хүн алга. Мөн тус хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь тэрээр АТГ-аас явуулсан баривчлах ажиллагаанд түрүүлж буу гарган, баривчлах үйл ажиллагаанд саад учруулсан байна.
Б.Золбоо





















































