Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гацаа үүсгэсэн улс төрчдийн талцал ба айдас

2012-4-15
0
ЖИРГЭХ
   Хаврын чуулган эхэлсэн ч бидэнд хэрэгтэй нэг ч хууль батлагдсангүй, улс төрчид намаараа талцаж, маргалдсан долоо хоног боллоо. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн үүрийн жингээр баривчилсан нь нэрмээс болж, намууд бие биенээ хардаж сэрдэн, өөрсдийгөө хамгаалах янз бүрийн “тактик” гаргав.
Долоо хоногийн тойм
    Хаврын чуулган эхэлсэн ч бидэнд хэрэгтэй нэг ч хууль батлагдсангүй, улс төрчид намаараа талцаж, маргалдсан долоо хоног болов. Үндсэн хуулийн цэц шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн мажоритар системээс хувь тэнцүүлсэн тойрог руу “шилжих” гэсэн хувилбарыг Үндсэн хуулийн цэц зөрчсөн гэж үзсэн. Энэ дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч эрх баригч АН, МАН мөн л эсрэг байр сууринд хатуу зогсож, санал нэгдэж чадаагүй юм. Орон нутгийн сонгуулийн тухайд ч тоймтой шийдэлд хүрсэнгүй, бие биенээ хатгасаар байлаа. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн үүрийн жингээр баривчилсан нь нэрмээс болж, намууд бие биенээ хардаж сэрдэн, өөрсдийгөө хамгаалах янз бүрийн “тактик” гаргав.

944ce09de9e453c9big    Намуудын айдас
   МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсан нь олон нийтэд төдийгүй намуудад тун их айдас төрүүлэв. Учир нь түүнийг хэвлэлийнхний нүдэн дээр хүч хэрэглэн, бас хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж иргэдийн олонхи нь үзэж байгаа. Н.Энхбаяр баривчлагдахаасаа өмнө энэ хэрэгт холбоотой таван хүнийг нэрлэсэн. Тэдгээр нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ерөнхий прокурор Д.Дорлигжав. Хэрэв эрх баригч намуудын аль нэг нь энэ хэрэгт буруудвал ирэх сонгуулийн бялуунаас хүртэх хувь олдохгүй болно. Иргэд ч төрийн тусгай хамгаалалтанд байсан хүнд, УИХ-ын гишүүдийн биед халдсанд дургүйцэж байгаа. Тиймээс намууд бусдынхаа хэлэх үг, хийх үйлдлийг харзнаж байлаа. МАН хэдийгээр мэдэгдэл гаргасан ч үүндээ МАН хамаагүй, шүүх болон АТГ бие дааж шийдвэр гаргасан гэсэн юм. Харин АН чимээгүй сууж, алсаас ажиглаж байлаа. Х.Тэмүүжин, Г.Баярсайхан зэрэг цөөн хэдэн гишүүд нь л “шүүх ажлаа хийлээ” гэсэн утгатай үг хэвлэлээр дайсан. Энэ хэрэгт хэн нэгнийг илт буруутгаж, хурц шүүмжилбэл байдал эвгүйтнэ гэдгийг аль аль нь мэдэж буй тул ихэд эмзэг хандаж байна.

944ce09de9e453c9big    Гацаанаас гарах оролдлого
   УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах уу гэдэг асуудал намрын чуулганаас хаврын чуулган хүртэл дамжсан ч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна. АН, МАН хоёул өөрсдийн байр суурийг хамгаалж, бат нот зосгож байгаа. АН-ын гишүүд 2008 онд баталсан хуулийн дагуу хоёр сонгуулийг хамт явуулах ёстой гэсэн байр суурьтай. Энэ ажлыг Засгийн газар, ерөнхий сайд хийх ёстой гэж удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Гэсэн ч ерөнхий сайд С.Батболдын зүгээс энэ ажлыг Засгийн газар биш СЕХ хариуцах ёстой гэх хариулт өгсөн. АН-ын зүгээс өнгөрсөн долоо хоногт гацаанаас гарах дараах саналуудыг гаргаад байна.
- Хоёр сонгуулийн саналыг нэг хуудсанд бөглөх
- Нэгж хэсэг дэх санал тоолох төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх
- Хурууны хээ таних  төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх.
- Хоёр сонгуулийн тойргийг тусад нь биш, хамт байгуулах гэсэн саналыг ерөнхий сайд С.Батболдод хүргүүлээд байна. Энэ саналыг МАН-ын гишүүд хүлээж авах нь тун эргэлзээтэй байгаа юм.

944ce09de9e453c9big     Цэцийн гишүүд оройн цагаар Төрийн ордонд юу хийдэг вэ?
    МАН, АН-ын гишүүдийн талцлыг хурцалсан бас нэгэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Мажоритар системтэй тойрогт дэвшээд гарч чадаагүй ч гэсэн хувь тэнцүүлэн тойрог руу шилжих боломжтой гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Энд МАН, АН бас л өөрсдийн эрх ашгийн  үүднээс хандаж УИХ-ын чуулганд гацаа үүсгэсэн. АН-ын гишүүд гурван жил ярьж, баталсан заалтаа гуравхан сарын дараа үгүйсгэж байгаа нь цаанаа улс төрийн явуулга гэж байв. УИХ-ы гишүүн Д.Ганхуяг “Цэцийн гишүүд чинь үдэш орой ордноор явж байдаг. Тэгээд л захиалгаа аваад, тэрийгээ хэрэгжүүлдэг болчихоод байна” гэх зэргээг улс төржүүлж хандав. Хэрэв хуулинд өөрчлөлт оруулах болвол бид оролуохгүй, хариуцлага ч үүрэхгүй гэж мэдэгдсэн. Харин нөгөө талаас МАН-ынхан Үндсэн хуулийн цэц имй шийдвэр гаргасан бол хүлээж авах л ёстой. Ингээд хүлээж авахгүй бол цэц байх хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Цэцийг тойрсон маргаан ирэх долоо хоногт ч үргэлжлэх бололтой.

944ce09de9e453c9big     300 саяын “хуулиас дээгүүр” ёс
   Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Төрийн ордонд Н.Батбаяр нарын УИХ-ын гишүүд “Тулганы гал бадраах ёслол” зохион байгуулсан. Энэ ёслолд эмэгтэй хүн оруулаагүй тул Үндсэн хууль зөрчиж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа. Тиймээс “Иргэдийн альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа Үндсэн хуулийн цэцэд хандсан ч дээрх ёслол нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өгсөн юм. Эмэгтэйчүүдийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь ялгаварлан гадуурхах ёслол хийсэнд иргэний нийгмийн байгууллагад эсэргүүцэж байгаа. “Тулганы гал бадраах ёслол”-ыг зохион байгуулсан Н.Батбаяр гишүүнд хууль зөрчсөн талаар нь хэлэхэд “Монголын зан заншил хуулиас дээгүүр байдаг юм. Явах газраа яваарай” гэж хариулжээ. Тахилгат уулаас шороо авчирсан тул эмэгтэй хүн орж болохгүй гэж шийдсэн тухайгаа тэрбээр Үндсэн хуулийн цэцэд тайлбарласан аж. Цэц ч үүнийг нь зөв гэж үзжээ. Тиймээс “Иргэдийн альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа дахин цэцэд хандаж, дээрх ёслолд орсон төсвийн  300 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан тухай тайланг авах хүсэлт гаргахаар болсон юм.

 
8870  МАН гурван суудлаа алдах уу?
   МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр түүнтэй хамт байсан МАН-ын гурван гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар "гэрэлд цохиулав". Өмнө нь МАН дотроо хагарсан, зарим гишүүд нь МАХН-руу орох гэж байна гэсэн яриа гараад байсан. Н.Энхбаярыг баривчлах үед ирсэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт хүчнийхэн гар хүрснээр тэд бүрэн эрхэд халдлаа хэмээн УИХ-д хандаад байгаа. Харин яагаад энэ гурван гишүүн Н.Энхбаяртай цуг байв? гэсэн асуулт гарч ирж байгаа юм. МАН-ын зүгээс зарим гишүүд нь МАХН руу орох өргөдлөө өгсөн гэх яриаг эрс үгүйсгэсэн. Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал "ийм зүйл байгаа" гэхийн дээр "МАХН УИХ-д гурван суудалтай болно" гэж үг алдсан. Тиймээс дээрх гишүүд намын харьяаллаа солих магадлал өндөр байгаа юм. Тэд сонгуулийн өмнө ямар алхам хийх нь МАН-ын нэр хүндэд хүчтэй нөлөөлөх нь гарцаагүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    сонирхолтой 7 хоног өнгөрлөө
    2012 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    9 цаг 46 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    10 цаг 5 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    18 цаг 49 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    18 цаг 56 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    19 цаг 3 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    20 цаг 18 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    20 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    20 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК