Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг “ACADEMY AWARDS 2011" наадмын энэ удаагийн шалгаруулалт ирэх сарын 12-нд УДЭТ-т болох гэж байна. Энэ жилийн кино наадамд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж дэлгэцнээ гарсан монгол кинонууд оролцох юм. “ACADEMY AWARDS 2011”-ийг Монголын Үндэсний Кино Урлагийн Академи дангаараа зохион явуулах бөгөөд кино уран бүтээлчдийн хүсэлтийн дагуу “Шилдэг инээдмийн кино” гэсэн номинацийг шинээр нэмсэн байна. Кино, киноны уран бүтээлчдийг дараахь номинациар шалгаруулна.
1. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
2. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
3. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
4. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
5. Шилдэг найруулагч Directing
6. Шилдэг зураглаач Cinematography
7. Шилдэг зураач Art direction
8. Шилдэг хөгжим Music original score
9. Шилдэг дуу Music original song
10. Шилдэг монтаж Editing
11. Шилдэг дууны найруулагч Sound editing
12. Шилдэг зохиол Writing screenplay
13. Шилдэг дүрсний эффект Visual effects
14. Шилдэг нүүр будалт Make-up
15. Шилдэг баримтат кино Documentary (feature)
16. Шилдэг инээдмийн кино Comedy film
17. Шилдэг дебют Debut film
18. Шилдэг хөрөнгө оруулагч est investor





















































