“Coke’n beat” наадам энэ сарын 18-нд соль гитарчдын цугларалтаар эхлэх гэж байна.
“Coke`n beat” наадамд 2007 онд “Булсара”, 2008 онд “Зүгээр л”, 2009
онд “The Lemons”, 2010 онд “L Guards”, 2011 “The Compass” хамтлагууд
шалгарч байсан билээ. Наадмын шилдгээр шалгарсан хамтлагууд Азийн
орнуудаас шалгарсан амьд хөгжим сонирхогчдын “Asian Beat” олон улсын
амьд хөгжмийн уралдаанд оролцдог.

“Coke’n beat” наадам энэ сарын 18-нд соль гитарчдын цугларалтаар эхлэх гэж байна. “Coke`n beat” наадамд 2007 онд “Булсара”, 2008 онд “Зүгээр л”, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L Guards”, 2011 “The Compass” хамтлагууд шалгарч байсан билээ. Наадмын шилдгээр шалгарсан хамтлагууд Азийн орнуудаас шалгарсан амьд хөгжим сонирхогчдын “Asian Beat” олон улсын амьд хөгжмийн уралдаанд оролцдог. Энэ жилийн хувьд ч мөн түрүүлсэн хамтлаг энэхүү эрхээр шагнагдах юм. “Coke’n beat” наадамд оролцох хамтлаг 2-12 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд өөрийн уран бүтээлийг сонирхуулах шаардлага тавьдаг билээ. Үүний дараа өдөр буюу 19-нд гитарчид цугларах бол үргэлжлүүлэн бөмбөрчин, даралтат хөгжимчин, амьд хөгжимтэй дуулаачдын цугларалт болох ажээ. Ингээд зургадугаар сарын 1-н гэхэд шилдэг 10 хамтлаг шалгарах бөгөөд долдугаар сарын 11-нд шилдэг дөрвөн хамтлагаас Сингапурт болох “Asian Beat” олон улсын наадамд оролцох шилдэг хамтлаг шалгарах ажээ. “Coke’n beat” амьд хөгжмийн наадам нь шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих,
үзэгчдэд амьд хөгжмийн мэдрэмжийг хүргэх зорилготойгоор 2007 оноос
эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ.