Япон улс Олон улсын валютын санд 60 тэрбум ам.долларын зээл өгөхөө
амлалаа. Энэ нь дэлхийн эдийн засгийг хамгаалах бодлогын үүднээс хийгдэж
буй санхүүжилт болохыг талуууд онцолж байна. Япон улсын зүгээс Олон
улсын валютын санд 60 тэрбум төгрөгийн шинэ зээл олгох гэж буй тухайгаа
Токио хотноо болсон засгийн газрын хуралдааны үеэр сангийн сайд Жүн
Азуми мэдэгдлээ. Зээл өгөх гэж буй тал болох Япон улс, санхүүжилт авах
гэж буй Олон улсын валюын сангийн тэргүүлэгчид энэ асуудлаарх байр
сууриа илэрхийлсэн юм.Евробүс: Хямралын халуун цэг
Энэ нь хямралыг намжаах арга хэмжээ болж чадах уу?
Түр зуурын <гал унтраах> арга хэмжээ юу?
Япон улс яагаад Евробүсэд санаа зовнив?
Энэ нь хямралыг намжаах арга хэмжээ болж чадах уу?
Түр зуурын <гал унтраах> арга хэмжээ юу?
Япон улс яагаад Евробүсэд санаа зовнив?
Япон улс Олон улсын валютын санд 60 тэрбум ам.долларын зээл өгөхөө амлалаа. Энэ нь дэлхийн эдийн засгийг хамгаалах бодлогын үүднээс хийгдэж буй санхүүжилт болохыг талуууд онцолж байна. Япон улсын зүгээс Олон улсын валютын санд 60 тэрбум төгрөгийн шинэ зээл олгох гэж буй тухайгаа Токио хотноо болсон засгийн газрын хуралдааны үеэр сангийн сайд Жүн Азуми мэдэгдлээ. Зээл өгөх гэж буй тал болох Япон улс, санхүүжилт авах гэж буй Олон улсын валюын сангийн тэргүүлэгчид энэ асуудлаарх байр сууриа илэрхийлсэн юм.
Олон улсын валютын санг төлөөлж, тус сангийн тэргүүн Кристин Лагарде:
"Япон улсын зүгээс өгөхөөр амлаж буй 60 тэрбум ам.долларын зээл нь Евро бүсийн хямралын хамгаалалт юм. Япон улсын зүгээс амалж буй зээл нь олон улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс <урагш ахих боломжтой чухал алхам. Япон улс нь Олон улсын валютын сангийн гишүүнлчлэлтэй орнууддаа тусалж ирсэн. Олон улсын валютын санд үзүүлэх буй энэ дэмжлэг нь хямралд өртөөд буй гишүүн орнуудад маш чухал. Япон улс нь хүчирхэг учраас өгсөн амлалтандаа хүрнэ гэдэг нь итгэлтэй байна."Япон улсыг төлөөлж, тус улсын сангийн яамны сайд Жүн Азуми:
" Бидний үзүүлэх гэж буй дэмжлэг нь хямралтай улс орнуудаа
дэмжиж, урам зориг өгөх зорилготой. Европын өрийн сүлжээнээс үүдсэн хямрал нь олон улсын эдийн засагт хор хөнөөл учруулж байна. Евробүсийн хямрал нь зөвхөн тэдний асуудал биш Япон, Азийн орнуудыг ч хамарсаар."Хөндлөнгийн байр суурь.
Одоогоор Евробүс 10 триллион ам.долларын өртэй болоод байна. Япон улсын зүгээс олгох гэж буй дэмжлэгт Европын улс орнуудад таагүй ханддаг зарим хэсгийнхэн дургүйллээ. 60 тэрбум ам.долларын санхүүжилт нь Япон улсын үндэсний компаниуд болон тус улсын сангуудын хөрөнгийг босгох юм. Тиймээс зарим нэг хөрөнгө оруулагч найдваргүй, муу зээл гэж үзэж, тэр дундаа зээлийн урт хугацааны хөтөлбөр учраас санаа зовниж буйгаа илэрхийлж байна.
Евробүсэд Япон улсын зүгээс 60 ам.долларын зээл хэзээ өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Авсан зээлээрээ Олон улсын валютын сангийнхан Европын аль улсад дэмжлэгийг хүртээх нь ч асуултын тэмдэгтэй үлдлээ.





















































