Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох “Tokyo sky three” цамхагийн барилгын ажил дууссан байна. Токио хотын Сумида голын эрэг дээр боссон уг цамхагийн өндөр нь 634 метр юм. Энэ тоо нь ч учир утгатай юм байна. Японоор эдгээр тоог хэлвэл “Mусаши” гэдэг үг бүтэх бөгөөд дээр үед Токиогийн энэ хэсгийн ингэж нэрлэдэг байжээ. “Tokyo sky three” нь дэлхийн хамгийн өндөр цамхаг гэдгээрээ Гиннесийн номонд орж буй талаар цамхагийг бүтээж байгаа хүмүүс хэлсэн байна. “Tokyo sky three” цамхаг нь телевизийн теле сигнал, үүрэн холбооны антенны үүрэг гүйцэтгэхээс гадна, томоохон худалдааны төвүүд энд нээгдэх юм. Цамхагийн дунд хэсэг буюу 350 метрт орчин тойрныг тольдох танхим ажиллах бөгөөд тасалбарын үнэ 2000 иен буюу ойролцоогоор 25 ам.доллар байх аж. Харин нээлт болсноос зургаан долоо хоногийн дотор 1000 нэмж төлөөд (12.5$) 450 метрээс алсын бараа ширтэх боломжтой. Цамхагийг нээх үйл ажиллагаа 5-р сарын 22-нд болох юм. Японы хэвлэлүүдэд бичсэнээр нээлтийн ажиллагааг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд ирж сурвалжлах гэнэ. Энэ үеэр тус цамхагийн бүтэц зохион байгуулалт гээд бүхий л зүйлтэй иргэд танилцаж болох юм байна. NHK-ийн мэдээлж буйгаар энэ цамхагийг ашиглалтанд оруулсанаар Япон руу ирэх жуулчдын тоо 4-5 дахин өсөх магадлалтай аж.
Т.Хулан

“Tokyo sky three” цамхагийн шөнийн дүр төрх


Токио хотын захын дүүргээс авсан зураг

“Tokyo sky three” цамхаг


Токио хотын захын дүүргээс авсан зураг

“Tokyo sky three” цамхаг






















































Сэтгэгдэл (1)