Өчигдөр Бүгд найрамдах Халимаг улсын аялал жуулчлалын нийгэмлэгээс аялал жуулчлалын салбартаа шинэчлэл хийж, жуулчдыг татах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөлөө. Энэ ажлынхаа хүрээнд тус улсад аялах аяллын шинэ хөтөлбөрийг боловсруулаад байна. Тус улсын аялал жуучлалын салбарын удирдах албаны ажилтан Александр Цеденов энэхүү хөтөлбөр нь амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр цааш нь Бүгд найрамдах Халимаг улсын аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой хөтөлбөр боловсруулсан гэж мэдэгдлээ.
Тэд эхлээд, Халимагт тавтай морил, дараа нь жуулчид та бүхэн Халимагийн албан ёсны сайтаас бүх төрлийн мэдээллийг авч болно гэж уриаллаа. Тус сайтад аяллын хөтөлбөр, зардал зэрэг мэдээллийг тогтмол шинэчлэх юм байна.





















































