"МАНАН" арилж шинэ хүчин гарч ирэх болов уу? Тэр нь ИЗНН мөн үү?
ИЗНН-ын гишүүний шинэ батлах дөнгөж сая хэвлэлтээс гарлаа гэж тус намын тамгын газрын дарга Г.Ганбат мэдэгдлээ.Батлахын дээд зэрэгт "Монголдоо сайхан амьдаръя"гэсэн уриалгыг бичиж хэвлүүлсэн байгааг та анзаарч байна уу?
Магадгүй энэ уриалга нь тус намын 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх гол мессеж, мөрийн хөтөлбөрийнх нь агуулга байж болох юм.





















































