Энэ тухайгаа Лондонгийн олимпийн зохион байгуулах комисс 100 гэсэн тоог маш томоор наадмын албан ёсны вэб хуудаснаа байршуулж, өнөөдрийн турш маш чухлаар онцолж байна.
Их Британийн ерөнхий сайд асанТони Блэйр "Бид 1000 жил хүлээсэн наадмаар
1000 өдөр бэлдэж байна" гэж нэгэнтээ сэтгэл догдлонгуй өгүүлж байсан.
Тэгвэл Лондонгийн олимп эхлэхэд 100 хоног үлдлээ. Энэ тухайгаа Лондонгийн олимпийн зохион байгуулах комисс 100 гэсэн тоог маш томоор наадмын албан ёсны вэб хуудаснаа байршуулж, өнөөдрийн турш маш чухлаар онцолж байна.
Одоогийн байдлаар 10500 хөнгөн атлетикийн тамирчдыг нэрс тодорсон, 21000 хэвлэл мэдээллийн ажилтан наадмыг сурвалжлахаар бүртгүүлсэн, 8.8 сая хүн наадмыг үзэхээр тасалбарыг худалдан аваад байна. Олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 100 хувь биш ч 90 гаруй хувьтай хангагдаад байна гэж комиссынхон мэдэгдлээ.
Олимпийн хамгийн чухал зүйл болох асар том Олимпийн наадмын цэнгэлдэх
хүрээлэн барьж байгуулаад байгаа бөгөөд бүхэлдээ байгаль, эх дэлхийгээ
хайрлах илэрхийлэл болжээ. Олимпийн наадмыг зохион байгуулах комиссын
зүгээс бэлтгэл ажлын хөрөнгө оруулалтыг босгохоор олон нийтийн сан
ажиллуулж байгаа.Одоогийн байдлаар 9,3 тэрбум фунт стерлинг тус санд төвлөрчээ. Лондонгийн олимпийн наадам долдугаар сарын 27-наймдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.






















































