Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Коммерсантъ FM”: Монголчуудаас суралцах зүйл их байна...

2012-4-19
0
ЖИРГЭХ
Н.Энхбаярыг баривчилсан явдлыг Оросын хэвлэлүүд хэт нэг талын байр сууринаас өрөөсгөл мэдээлэлтэйгээр дамжуулж байсныг 24tsag.mn хүргэж байсан билээ. Харин "Коммерсантъ FM" радио өчигдөр арай өөр өнцгөөс хүргэснийг орчууллаа.
oros   Н.Энхбаярыг баривчилсан явдлыг Оросын хэвлэлүүд хэт нэг талын байр сууринаас өрөөсгөл мэдээлэлтэйгээр дамжуулж байсныг 24tsag.mn хүргэж байсан билээ. Харин "Коммерсантъ FM" радио өчигдөр арай өөр өнцгөөс хүргэснийг орчууллаа.

   Монгол байсгээд л олон улсын шуугиант мэдээний эх сурвалж болж байдаг. Экс ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд асан Н.Энхбаярыг авилгын хэрэгт холбогдуулан баривчилсан нь Оросын дорнод хөрш рүү хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулагчдын анхаарлыг эрхгүй татав. "Коммерсантъ FM" радиогийн тоймч Константин Эггерт оросуудын хувьд Монголоос суралцах зүйл их байгаа гэж үзэж байна.

  Сүүлийн хорин хоёр жилийг эс тооцвол Зөвлөлтийн хагас колони байсан энэ орны түүхийг ердөө гурван өгүүлбэрт багтаах гэж үзье. 1990 он-эрх баригч МАХН (үнэндээ ЗХУКН-ын салбар) олон намын тогтолцоог зөвшөөрөв. 1996 он-энэ нам анх удаа засгийн эрхээ алдаж сөрөг хүчин болов. 2011 он-улсын нийслэлд Louis Vuitton дэлгүүр нээгдэв. Шоглоомоо хойш тавья. Парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль тогтмол бөгөөд ерөнхийдөө шударга явж иржээ. 2008 онд мөнөөх МАХН-ын экс коммунистуудыг будлиан хутгасан гэж сэжиглэдгийг эс тооцвол. Голдуу уул уурхайн багагүй баялгаа боловсруулахын тулд Монгол орон энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй татаж ирсэн юм. Шинжээчид Монголыг Азийн ардчиллын загвар гэцгээдэг. МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан нь улс орныг донсолгов. Түүнийг зочид буудал, сонины газар болон (одоо ёстой анхаараарай!) 113 мянган долларын үнэтэй телевизийн тоног төхөөрөмж завшсан хэмээн буруутгаж байна. Тэр төхөөрөмжүүдийг Японы буддистууд Монголын сүм хийдийнхэнд бэлэглэжээ.

   Москвагийн утга зохиолын дээд сургуулийн төгсөгч маань саатуулагдахаасаа өмнөхөн олонд дэлгэсэн баримтуудаас болж баривчлагдсан гэж Энхбаярыг дэмжигсэд үзэж байгаа юм. Тэр нь 2008 оны сонгууль будлиулсантай холбоотой зүйлс. Гэвч Энхбаярыг авилгын хэргээр бараг бүтэн жил байцаахаар дуудахад очоогүй тул албадан ирүүлэхээр болсон байна. Харин гадаадын хөрөнгө оруулагчид үүнийг цочирдон хүлээж авсангүй. Тэд үүнийг Монголын хувьд хэвийн зүйл болсон авилгын эсрэг тэмцлийн шинэ шат хэмээн үзэж байна.

   Одоо ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын спикерийн ажлыг хашиж явсан Энхбаяр шүүхээр орох болчихоод байна. Нэг муу зочид буудал хөгийн хэдэн телевизийн камеруудаас болж шүү. Монголынхоо колони явсан манай эх оронд иймэрхүү юм хэзээ болсныг харин та нэг санах гээд үз дээ? Тэнсэн авч салсан Ковалев, Адамов зэрэг экс сайд нарын хэргээс хойш хэзээ манайд тийм юм болсныг би лав санахгүй байна. Улаанбаатарт болох шүүх хурал нээлттэй бөгөөд шударга болно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз. Дашрамд дурдахад, Энхбаяр гэм буруугүйгээ нотлож чадна гэж найдаж байна.

   Гэхдээ гол нь юу гээч? Овог аймгийн байгууллаас саяхан салсан, ашигт малтмалын хэдэн уурхайтай, зөвлөлт маягийн гайгүй шиг боловсролын системтэй, эдийн засаг, улс төрийн даяаршсан орон зайд улс орноо шингээчих гэсэн хүсэл эрмэлзэлтэй улсад маш олон юм хийж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа хэрэг. “Манай ард түмэнд чанга гар хэрэгтэй” мэтийн тэнэг зөвтгөлгүйгээр шүү дээ. Зөвлөлтийн үед бид дорнод хөршөө  “Тахиа гэдэг шувуу биш, Монгол гэдэг гадаад биш” гэж доромжтойхон баалдаг байлаа. Энэ үгийг одоо мартах хэрэгтэй болж дээ.
Константин Эггертийн тоймыг 24tsag.mn орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.126.91.137)
    Orosuud oliggui ee, biee ih tooson bolson, Mongol geheer ih deerengui handdag
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Монгол (202.179.23.199)
    энэ МУУ ХУЛМАСНУУД МОНГОЛЧУУД ГҮРЭН УЛСЫГ БАЙГУУЛЖ ӨГСӨН ЮМ ГЭДГИЙГ ДЭЭРЭНГҮЙ ЮМНУУД ХЭЛЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. ТА НАРТ ЗААЖ өгч БАЙСАНГ ЦААД Ч ЗААНА
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    Ихэнх мушгиж гуйвуулж цөөхөн нь үнэныг бичсэн бна лээ
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Үнэн юмуу даа
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Манай тухай оросууд гайгүй юм бичдэг юм байжээ бас
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • З.Алтай (124.158.75.10)
    Орос найзуд аа, хүрээд ир, заагаад өгье
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    9 цаг 14 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    9 цаг 33 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    18 цаг 17 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    18 цаг 24 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    18 цаг 31 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    19 цаг 46 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    20 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    20 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК