"Оюутолгой" төслийн томоохон хөрөнгө оруулагч "Рио Тинто" давуу эрхтэйгээр "Айвенхоу
Майнз" компанийн удирдах зөвлөлийг тухайн үед өөрчилж байсан юм. Энэ
удаад тэд Р.Фрийдландыг огцруулахаар шийдвэрлэсэн нь өөрийн компанийн багаас
удирдлагыг тодруулах ашиг сонирхолтой холбоотой.
Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал, "Оюутолгой" төслийг хэрэгжүүлэгч Роберт Фрийдланд, өөрийн багийнхны хамт албан тушаалаасаа огцорлоо. Одоо удирдлагын үүргийг компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч “Рио Тинто”-д шилжээд байна. Энэ тухай Рейтерс агентлаг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд албан ёсоор мэдээллээ.
13.2 сая тэрбум ам.долларын ам.долларын өртөгтэй "Оюутолгой" зэс-алт олборлох төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнтэй. Төслийн томоохон хөрөнгө оруулагч "Рио Тинто" давуу эрхтэйгээр "Айвенхоу Майнз" компанийн удирдах зөвлөлийг тухайн үед өөрчилж байсан юм. Энэ удаад тэд Р.Фрийдландыг огцруулахаар шийдвэрлэсэн нь өөрийн компанийн багаас удирдлагыг тодруулах ашиг сонирхолтой холбоотой.
Өчигдөр зөвхөн Р.Фрийдланд огцорсонгүй, өөр бусад 6 захирал, менежментийн багийн 4 гишүүд ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Огцруулсан даруйдаа "Рио Тинто" компани өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүллээ. Одооноос эхлэн "Рио Тинто"-гийн шууд оролцоо, дэмжлэг, санхүүжилтээр "Оюутолгой төсөл"-ийг хэрэгжүүлэх нь энэ үйл явдлаар албан ёсоор баталгаажиж байна.
Ирэх саруудад Рио Тинто ба Оюутолгойг тойрсон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байх нь. Учир нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэл Рио Тинтод бүрэн шилжинэ.
Нэгэнт Айвенхоу Майнзын талаас удирдлага, гүйцэтгэх албанд хүмүүс нь ажиллахаа больсноор "Оюутолгой" төсөлд шийдвэрлэх байр суурьгүй болж, гол тоглогчийн байр сууриа алдаж байна уу гэдэг асуудал.
Гэрээний дагуу “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигчдийн эрх хэвээрээ байна. Төслийн нийт ашгаас хүртэх эрхтэй бол хувьцааны ашгийн хуваарилалтыг Рио Тинтогоос томилсон зөвлөл хянах юм байна. Одоогоор "Айвенхоу Майнз"-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд "Рио Тинто"-гийн санхүүгийн хэлтсийн дарга Кей Пристли, Санхүүгийн хэлтсийн даргаар Кэтерин Барон нар түр томилогджээ. Оюутолгой төслийг гүйцэтгэх шатны удирдлагуудын дунд ийнхүү халаа, сэлгээ хийгдэж байгаа нь төслийн хувь заяа цаашид яаж эргэх нь оньсого мэт.
Эх сурвалж: 24tsag.mn





















































