Улаанбаатар хотод үүлшинэ. Оройдоо хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-19 градус
дулаан байна. Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун зүгийн нутгаар хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн бүс нутаг болон зүүн зүгийн нутгаар 21-26 градус, Туул, Орхон сэлэнгийн саваар 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.





















































