МАН-ын мөнгөтэй залуус өнгөтэй байна. УИХ-ын сонгууль зарлагдаагүй, нэр дэвшүүлэлт ч болоогүй байхад юмтайбаяртан, содбензинтэнгүүд хууль зөрчин сурталчилгаагаа эхлүүлсэн талаар 24tsag.mn-д мэдээлэл ирлээ.

даллаж байна. О.Содбилэг намынхаа өмнөх болон одоогийн дарга нартай хамт авахуулсан зурагтай хуанлигаа маш олон хүний мэйл хаягаар нь илгээжээ. “Монгол 21” хэмээх халхавч байгууллагын “өглөг буян”, хууль зөрсөн бэлэг сэлтээр Эрдэнэтийн сонгогчдын цахим хаяг, гар утасны дугаарыг тэрээр цуглуулсан юм. Үнэгүй нэгж, ундаа, цай цүйгээр урхидан иргэний үнэмлэхийн дугаар, гэрийн хаяг, нас, боловсрол, холбоо барих утас, и-мэйл зэрэг иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан нь сонгуулийн сурталчилгаагаа яаравчлан эхлүүлэх зорилготой байжээ.Үнэгүй цай, үнэгүй кола
Эрдэнэтийн залуусын дунд “Содбилэг вирус”, “Содоо спам" гэсэн хэлц үг ч гарсан байна. Сурталчилгаанаас нь үзвэл “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп”-ийн эзэмшигчдийн нэг, Ардын намын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАМОХ-ны дэд тэргүүн О.Содбилэг “Шинэ Орхон, шинэ найдвар” гэсэн уриатайгаар сонгуульд оролцох бололтой. Гэвч хууль зөрчдөг хүнийг хууль батлахаар явуулах уу гэдэг асуултыг Эрдэнэтийн сонгогчид Сонгуулийн ерөнхий хороонд тавьж байгаа юм.
Гэр бүл, гэр бүлээс өөрцгүй намын дарга нартайгаа





















































