ОХУ-ын Уралын холбооны их сургуульд суралцдаг гурван монгол оюутан хар
тамхи хэрэглэсэн хэргээр арваад хоногийн турш хоригдоод байгаа билээ.
Тиймээс монгол оюутнууд мужийн депутат Георгий Перскийд хандан тусламж
хүсчээ.
ОХУ-ын Уралын холбооны их сургуульд суралцдаг гурван монгол оюутан хар тамхи хэрэглэсэн хэргээр арваад хоногийн турш хоригдоод байгаа билээ. Тиймээс монгол оюутнууд мужийн депутат Георгий Перскийд хандан тусламж хүсчээ.Түүнчлэн Уралын холбооны их сургуулийн ректор Виктор Кокшаров эдгээр оюутныг ямар ч зөрчил дутагдал гар гаж байгаагүй шилдэг оюутнууд болохыг баталсан. Бид ар гэрийнхэнтэй нь холбоо барихыг хичээж байна. Шүүхээс давж заалдах гомдлыг авч хэлэлцээд оюутнуудыг цагаатгавал Екатеринбургэд үргэлжлүүлэн суралцана” гэжээ.
Түүний хэлснээр оюутнууд буруу оношоос болж хэрэгт холбогдсон байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, мужийн Наркологийн төвд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилуулж байгаа бөгөөд ойрын хугацаанд ажил нь цэгцэрч дуусах аж. Тиймээс хар тамхи хэрэглэсэн гэгдээд байгаа гурван монгол оюутныг давтан шинжилгээнд оруулснаар энэ хэрэг цааш үргэлжлэх эсэх нь шийдэгдэх аж.





















































