Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт
харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй
хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны
кино үйлдвэрийн жүжигчин Батдоржийн Баасанжавыг “Алтан гадас” одонгоор
өнөөдөр шагнаж баяр хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны кино үйлдвэрийн жүжигчин Батдоржийн Баасанжавыг “Алтан гадас” одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэв.Тэрээр Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын хамтран бүтээсэн “Аравт” киноны нээлтэд оролцохоор манай оронд ирээд байсан юм. Б.Баасанжав бол монгол түмний дунд “Чингис хаан” киноны Тэмүжиний дүрээр танил болсон жүжигчин билээ.
Эх сурвалж: President.mn





















































