УИХ-ын нэгдсэн чуулганаар нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын
сонгуультай зэрэг явуулах талаар хэлэлцлээ. Энэ саналыг дэмжихгүй
байгаагаа илэрхийлж 7 гишүүн “хэлэлцэх шаардлагагүй” гэж татгалзсан
санал өгсөн юм. Д.Арвин гишүүн энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж
ихэд бухимдаж байгаагаа хэлсэн

УИХ-ын нэгдсэн чуулганаар нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах талаар хэлэлцлээ. Энэ саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж 7 гишүүн “хэлэлцэх шаардлагагүй” гэж татгалзсан санал өгсөн юм. Д.Арвин гишүүн энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж ихэд бухимдаж байгаагаа хэлсэн. Тэрбээр “УИХ сүүлийн үед дандаа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Үндсэн хуулийн нэр барьж гэдийж байгаад дараа нь нэг нь буулт хийчихдэг. Та нарын хийж байгаа зүйл Монгол улсын төрийг хэврэг болгоод байна. Үндсэн хуулийг яагаад та нар дээдэлдэггүй юм. Удахгүй иргэд ухааныг чинь дүгнэнэ” гэв. Түүний яриан дундуур Л.Гүндалай гишүүн орох гэхэд “Гүндалай, танай нам лав ялахгүй шүү дээ. Би мэдэж байна. Олон удаа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаад байгаад миний зэвүү хүрч байна. Битгий Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаач ээ гэж гуйж байна” гэлээ. Гэсэн ч танхимд байсан гишүүдийн 85,5 хувь буюу олонхи нь цаг нь тулсан тул хурдан шийдэх ёстой гэж Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.