Энэ нь нэг жилийн өмнөх үзүүлэлтээс 36 хувиар их гэсэн үг. Харин Nokia компани нэгдүгээр улиралд ердөө 82.7 сая гар утас үйлдвэрлэсэн нь зах зээлд эзлэх түүний 30.4 хувийн оролцоог 22.5 хувь болтол бууруулав.
Сүүлийн 14 жилийн туршид Финландын гар утас үйлдвэрлэгч Nokia компани энэ зах зээлийг тэргүүлж байсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Samsung компани түүнийг ардаа хийжээ. Шинжээчдийн тооцоолсноор бол 2012 оны нэгдүгээр улиралд Samsung смартфоныг багтаагаад нийтдээ 93.5 сая гар утас зах зээлд нийлүүлсэн байна. Энэ нь нэг жилийн өмнөх үзүүлэлтээс 36 хувиар их гэсэн үг. Харин Nokia компани нэгдүгээр улиралд ердөө 82.7 сая гар утас үйлдвэрлэсэн нь зах зээлд эзлэх түүний 30.4 хувийн оролцоог 22.5 хувь болтол бууруулав.
Түүнчлэн Samsung компани энэ оны эхний улиралд смартфон үйлдвэрлэлээрээ Apple-ийг ардаа орхижээ.
Энэ хугацаанд Samsung 44.5 сая смартфон үйлдвэрлэсэн бол Тим Кукийн тэргүүлэх болсон Apple компани 35.1 сая смартфон хийж удаалсан байна. Samsung компани энэ оны нэгдүгээр улиралд 4.5 тэрбум долларын бүтээгдэхүүн борлуулж дээд амжилт тогтоосноо мэдэгдсэн билээ.





















































