Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Би лав 10-аас илүү дүр бүтээдэг. Харин та?

2012-4-29
0
ЖИРГЭХ
Ярилцлага авахдаа туршлагатай сэтгүүлчийн дүрд тоглоно. Сургуулиа төгсөөд удаагүй жаахан, <муу> сэтгүүлч гэж хэлүүлэхгүйн тулд <ухаалаг> асуулт асуух гэж хирэндээ хичээнэ. Ярилцагчийнхаа ярьж буй зүйлийг ойлгох, гогдоод авах санаа гараад ирвэл түүнээс нь ургуулан асуух эсвэл дараа нь ямар асуулт тавьж халаах вэ гэх зэргээр толгой ч ажиллана шүү.

Эрх чөлөөг эрхэмлэгч хүн гээч амьтан амьдралынхаа туршид хэдэн дүр бүтээдэг вэ?

Бяцхан зүйлийг <сүртэй> эргэцүүлэв
22Би жүжигчин. Гэхдээ <мэргэжлийн> биш л дээ. <Мэргэжлийн> биш гэдгийн гол утга нь мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй мөртлөө жүжиглэдэг гэсэн үг.
Би шинэ танилтай болохдоо нууцлаг хүний дүрд тоглодог. Гэр бүлийнхнийхээ тухай, өөрийн хувийн мэдээллийг тэр бүр ярихгүй. Маш товчхон хариулт өгнө. Жаахан ичимхий юм шиг царайлж, нөгөө хүнээ ажиглаагүй юм шиг гярхай ажиглана. Шинэ танилынхаа тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байвал яриаг нь дэмжиж, олон талаас нь яриа өднө.

Ярилцлага авахдаа туршлагатай сэтгүүлчийн дүрд тоглоно. Сургуулиа төгсөөд удаагүй жаахан, <муу> сэтгүүлч гэж хэлүүлэхгүйн тулд <ухаалаг> асуулт асуух гэж хирэндээ хичээнэ. Ярилцагчийнхаа ярьж буй зүйлийг ойлгох, гогдоод авах санаа гараад ирвэл түүнээс нь ургуулан асуух эсвэл дараа нь ямар асуулт тавьж халаах вэ гэх зэргээр толгой ч ажиллана шүү.


    Шийдэмгий, эрэмгий, шуурхай сэтгүүлчийн дүрд сайн тоглох болоогүй л байна. Өөрөөсөө өндөр потенциалтай хүнтэй ярилцахдаа барьц алдах мөртлөө сандраагүй хүний дүрд тоглох гэж хөглөнө дөө. Нөгөө хүнд мэдэгддэг л байх. Гэхдээ би мэдлэг муутай гэж өөрийгөө доошоо хийлгэхчихгүй гэсэн дээ яг тэр хүнийхээ түвшинд байж, энэ хүний ярьж байгаа зүйлийн талаар би урьд хожид хаана, хэзээ сонсож байлаа гээд тархиныхаа хуучин фолдеруудыг ухаж өгнө дөө.

iamfreeХамт олныхоо дунд даруу төлөв, бүтээлч, мэриймтгий ажилчны дүрд тоглоно. Зарим үед өөрийнхөө хувьд шинэ гэж бодсон санаачлагаа дэвшүүлэхийг оролдоно. Аль болохоор нийтэч, найрсаг байхыг хичээнэ. Удирдлагаа хүндлэгч, хамт олондоо үнэлэгдэхийг хичээгчийн дүр тоглоно. Зарим үед хатуухан шүүмжлүүлчихээд түүнийгээ засах гэж оролдогч болж жүжиглэнэ дээ. Алдаа засагчийн дүрд амжилттай тоглож чадвал магтуулагч, урамшуулагч болно.

Гэртээ сайн охины дүрд тоглоно. Гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өгөхийг хичээж, найзуудтайгаа ярьдаг задгай ярианаас татгалзана. Ээждээ цай барьж, хөлийг нь барьж, нүүрэнд нь массаж хийгээд л… Даараад ороход гэр бүлийн халуун дулаан уур амьсгал намайг угтдаг ч өдөр болгон тийм байхгүй нь ойлгомжтой. Тэр үед асуудлыг зохицуулагч, гарах гарцыг хайгч болж хувирна. Зарим үед би өөрөө тэр асуудлын гол эзэн болж багагүй шүүмжлэлд өртөх нь ч бий. Тэр бүрд гэрийнхэндээ хатуу үг, бяцхан гомдлын үг шидлэх боловч тун удалгүй өөрийн бурууг ухаарагч охины дүрд тоглоно.


love-you-shirtХайртай залуугийнхаа дэргэд энхрий, эрхэмсэг, халдаж боломгүй охины дүрд тоглоно. Зарим үед энэ байдлаа алдах гээд байдаг нь жаахан харамсалтай. Гомдох, туних, уурлах зүйл гарвал өөрийн үнэн дүр төрхөө мэдэгдчихээд хэцүү шүү. Өөрт нь таалагдахын тулд гоёсон мөртлөө гоёогүй, яг төрөлхийн юм шиг үзэсгэлэнтэй юм шиг санагдтал нь <уяраана>. Гэхдээ хэцүү, шийдэж чадахгүй асуудал тулгарвал чиглүүлэгч, зөвлөгчийн дүрд тоглоно. Айх, балмагдах зүйл гарвал эмзэг, мэдрэмтгий, аймхай болж, хамгаалуулагчийн дүр тоглоно.
Олон нийтийн газраар явахдаа биеэ зөв авч явагч болж, төв царай гаргана. Ялангуяа өндөр зэрэглэлийн газруудаар олны танил, од хүнтэй нэг цахилгаан шат, өрөөнд дайралдвал анзаараагүй юм шиг царайлж, гоё сайхныг нь гайхах, хачирхах зүйл гарсан ч хэвийн байдаг зүйл үзэж, харж буй мэт байхыг хичээнэ.

Найзуудынхаа дунд шинийг үзэж, дуулсан, хөгжилтэй найзын дүрд тоглоно. Асуудал гарсан анддаа зөвлөгөө өгөгч, их мэдэгч, туслагчийн дүрд сайн тоглож байна гэж боддог.
        Найзуудаасаа олж дуулсан сонин, адал явдал, хорвоогийн сонин хачин учрал, үйл явдлыг сонссоор байгаад бүхнийг үгүйсгэгч бус, хүлээн зөвшөөрөх хандлагатай хүн болж жүжиглэнэ. Тоглоом шоглоом даагч, хөгжилтэй хошин шогийн мэдрэмжтэй, бусдыгаа хөгжөөгчийн дүрд тоглоно. Цаашид ч тоглосоор байна байх.

8531765.cms
Би өөрийнхөө хувьд дуу хөгжим сонирхогч, шинэ сонин зүйлийг үзэж судлагч, чимээ аниргүйг эрхэмлэгч, хийсэн хэлсэн үг, үйлдэлдээ үнэнч байхыг эрхэмлэгч, цэвэрч нямбай байдлыг баримтлагч, ганцаардлаас айгч, хэний ч тусламжинд үл найдагч юм шиг мөртлөө ганцаараа байвал ямар өчүүхэн амьтан болохоо мэдрэгч, дотоод сэтгэлээ сонсогч юм.
Хэн нэгний дор орохыг үл хүсэгч. Хайрлуулахыг хүсэгч. Амьдралаас надад өгч буй бүх боломжийг алдалгүй шүүрэхийг хүсэгч. Энэ л миний үнэн төрх юм шиг. Заримдаа залхахдаа юу ч хүлээн авахгүй, юу ч ойлгохгүй, бүх зүйлийг үгүйсгэгч муу хүний дүрийг ч бүтээдэг.




Тиймээ би олон олон дүр бүтээсэн, бүтээж байна, бүтээсээр байх болно. Энэ бүх дүрдээ гол, туслах зарим үед бүүр хэн ч бишийн дүрийг хүртэл бүтээж байлаа. Өөрийнхөөрөө байх гэдэг ер нь ямар утгатай юм бэ. Хүн болгон өөрийнхөөрөө байж чаддаг юм уу? Санаатай болон санаандгүйгээр амьдралд бид гол, туслах дүрүүдийг бүтээсээр байна. Бүтээж буй дүр нь хэн нэгэнд хал балгүй бол тэр эсрэг талын дүр биш. Бусдаар бол би өөрийн оршин амьдарч буй ертөнцдөө сайн гол дүрийг бүтээхийг хүсэгч.  Харин та?
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    8 цаг 8 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    17 цаг 10 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    17 цаг 18 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    17 цаг 25 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    18 цаг 39 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    18 цаг 57 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    19 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК