Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдоржийн дараагийн нүүдэл бол ...МАХН...

2012-4-30
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд сонгуулийн үеийн үзүүлэлтээс нь дутахааргүйгээр огцом өсөв.
Элбэгдорж   Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд сонгуулийн үеийн үзүүлэлтээс нь дутахааргүйгээр огцом өсөв. Удтал дуугуй сууж хүлээсний эцэст тэр байгаа тун чадварлаг онов. Үндсэн хуулиндаа бэлэг тэмдгийн чанартай байхаар хуульчлагдсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зулай дээр нь гишгэж, халуун суудлыг нь залгамжилсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын талаар байр сууриа хатуу илэрхийлж, улс төрд наймаа байдаггүйг бодитой харуулсанаараа ийнхүү нэр хүндээ хэд дахин өсгөж чадлаа.  “Монголын ард түмэн нэг таньсан хүнээ хоёр дахин таних шаардлага байхгүй. Н.Энхбаяр хэдий ерөнхийлөгчийн эрх ямбыг эдэлж, хаан суудалд сууж байсан хүн боловч хуулийг уландаа гишгэх ёсгүй байсан. Шүүх дуудсан л бол Намбарын хүү байтугай нь зангиагаа засч гутлаа өмсөөд очих ёстой байсан” гэж монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хагас сарын турш улс төр, хүчний байгууллага, жирийн ард иргэдийг талцуулж, хэрэлдүүж өрнөсөн Н.Энхбаярын баривчилгааны талаарх хэлэлцүүлэгт том хар цэг тавив. Ийнхүү Ц.Элбэгдоржийн хувьд Н.Энхбаярын улс төрийн түүх хөшиг хаалаа. Н.Энхбаяртай халз өрсөлдөж, ерөнхийлөгчийн сэнтийд суусан Ц.Элбэгдоржийн бяр амтагдаж байна. АН-ыг толгойлж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж өдий хүрсэн түүний хувьд эрх баригч хүчинг олон жил толгойлж, тэр хэрээрээ эрх мэдэл, хөрөнгө чинээгээ бэхжүүлж чадсан Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн мөнхийн дайсан байсаар өдийг хүрсэн. Леьвовт цэргийн сургууль төгссөн үзэгнээс өөр зэвсэггүй цэргийн сэтгүүлч, орост хэлний мэргэжил эзэмшсэн орчуулагч хоёр ажил амьдралын ижил нөхцөл бүхий гараанаас зэрэг гарсан. Эсрэг тэсрэг байр суурьтай улс төрийн нам толгойлж өөр өөрийн улс төрийн түүхээ бичсэн тэд ерөнхийлөгчийн суудалд суудал хуваацан сууцгаасан хэдий ч тэдний сонирхол үргэлж зөрчилдсөөр ирсэн юм.
....... Ц.Элбэгдоржийн бяр амтагдаж байна. Ерөнхий сайдын суудлаас ч хэмжээлшгүй амбиц үнэртдэг бас мэдрэгддэг юм чинь ерөнхийлөгчийн сэнтийгээс түүнээс илүү эрх ашиг, бяр амтагдах нь мэдээж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх, прокурорыг хөдөлгөж чадаж байна. Шүүх прокурор дагнасан шударга ёс тогтоох түүний Ц.Элбэгдоржийн автортой галт тэрэг гараанаас нэгэнт хөдөлсөн. Мэдээж Ц.Элбэгдоржийн дараагийн тоглолт  улстөрийн тавцанд үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн халхавч дор АН-ыг 2012 оны ялалтанд хөтлөх тактик барьж байгаа тэрээр МАН-ын шүдний өвчин болох МАХН-аар оролдож эхлэх нь ойлгомжтой. Үнэндээ МАХН нам бол МАН-ын гэхээсээ илүү АН-ын толгойн өвчин болоод байгаа тул Ц.Элбэгдоржийн шударга ёсыг тогтоох автор бүхий галт тэрэгний дараагийн зогсоол МАХН байх бололтой. Нэгэнт МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны сонгуулийн нэр дэвшигчийн жагсаалтаас арчиж хаясанаа монгол хүн нэг бүрийг чихэнд хашгирч чадсан манай ерөнхийлөгч. Н.Энхбаярын хөлсөө урсгаж байж овооолж авсан МАХН нэрт үүрийг устгахаа ч мөн нуухгүй нь бололтой. Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай нүүж буй өргийг дараагийн нүүдэл бол МАХН-ыг татан буулгах. ....
Энэ тохироогоо ч тэр хийсэн сурагтай. УДШ бүртгэлтэй улс төрийн 19 дэх нам болж мэндэлсэн МАХН-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн зорилгоор байгуулагдсан авилгал, хээл хахуулиар баяжигчид, авилгалын торыг хэрсэн луйварчдын үүр уурхай гэж үзжээ. Албан ёсны удирдагчгүй, гишүүнчлэл, дэмжлэг гээд байхаар юмгүй МАХН Ц.Элбэгдоржийг гараар орж нүд анихад хэдэн хоног үлдээд байна. Н.Энхбаяр яллагдагчаар татагдаж, албан ёсны удирдлагаа алдаад байгаа МАХН-ны санхүүжилт ч тасалдаж, цаашид үйл ажиллагаа явуулж, улс төри йн сонгуульд орох боломж муутай эмнэлгийн хэллэгээр бол “сэхээн амьдруулах”-д ухаангүй шахам байх энэ үед нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нухчин дарахаар бэлтгэж байна. Барын зулзгыг бага дээр нь гэдэг хойно доо. Ерөнхийлөгчийн ч зөв биз. Үргэлж өмнөх тавагтай хоолыг нь булаалдаж явсан улс төрийн дайснаа нэг мөр дарж авах гэх нь Ц.Элбэгдорж зөв. Тиймээс улс төрийн намуудын дунд нэр дэвшигчээ тодруулах , ээлжит Бага хурлуудаа хийх зэрэг амьсгаа өндөр байх шинэ долоо хоногт Ц.Элбэгдоржийн зүгээс МАХН-ыг татан буулгах ажил өрнүүлэх бололтой. Болсон болоогүй улс төрийн намуудыг татан буулгана. Улс төрийн намуудын халаасанд орсон хууль хүчний болон төрийн байгууллагуудыг чөлөөлөх болно гэсэн мэдэгдлийг гүйцэтгэл Н.Энхбаярын нэр дээр МАХН-аас эхлэнэ.
Өнөөдөр УИХ-ын сонгууль. Маргааш ерөнхийлөгчийн сонгууль. С.Баярыг гол өрсөлдөгчөө гэж тооцохгүй байгаа Ц.Элбэгдорж МАН-аас дэвших магадлалтай хүмүүсийн нэг М.Энхболдоос илүү Н.Энхбаяраас жийрхэж, чадалгүй явахад нь нэг мөр дарж авах гэсэн сонирхол юунд байна вэ?...
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлын эцэг Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны амьд ахуйдаа захиж үлдээсэн их холын шуналтай нэг л бөхийсөн дээр нь дарж авахгүй бол ирээдүйд хэнд ч юунд ч үл дийлэх хүчирхэг нэгэн болж дахин амилах Н.Энхбаяр эрх баригч хүчнээс гарсан ч нам, төр засагтаа гомдогчдыг тал тохой татаж өөртөө элсүүлэн арван өөр төрлийн төрхтэйгээр улс төрд дахин амилсан нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг айлгасан хэрэг. Угшил нэгтэй эрх баригч хүчиндээ ч дийлэхгүй янзтай Н.Энхбаярыг Элбэгдорж АТГ-ын хүчээр л авдартаа хийж авав. Эзнийг нь дөнгөлж чадсан түүнд үүрийг нь устгах юухэн байхав. Ингэж чадвал 2013 он Ц.Элбэгдоржийн халаасанд орж байгаа нь тэр. Нэг цагт ерөнхийлөгчийн суудалд заларч, шүүх, цагдаа ,АТГ зэргийг хуруу дохих төдийд удирдаж явсан Н.Энхбаяр өөрөө амьд архив. Н.Энхбаяр гэх тэр хар дэвтэрт Ц.Элбэгдоржийн гэх материал хэдэн авдар бий гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна. Өрөө төлж чадахгүй бол өрийн бичгийг ямар нэг аргаар устгах л хэрэгтэй. Ямар ч хамаагүй аргаар шүү дээ.......
С.Цэнгэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.9.47.129)
    элбэгдоржид уран илтгэгчээс өөр чадах юм байхгүй,хүмүүсийн тархийг сайн угаах юмаа
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • ss (202.126.91.158)
    elbegeeg ogtcoryylii zalyysaa
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    elbegdorj ard tvmnig hagaraldyylan iregni daini hemjeend hvrgej baigaagaa oilgoj baigaa bolyy
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.235.168.50)
    Төрийн тэргүүн хүн Төрийн индэр ашиглаж,ямар өчүүхэн юм ярьсныг нь хараа биздээ.Үндсэн хуулийн алтан дүрэм шүүхээр буруу нь тогтоогдоогүй хүний тухай ил тод буруутган ярьж цагдаа, шүүхийн юу хийхийг зааж, Ерөхийлөгчид байж боломгүй авир Монголын ТҮҮХЭНД АНХУДАА ГАРГАЛАА. Ямар ч Ерөнхийлөгч хүний шинжгүй амьтан. Энхбаярыг арай гэж нэг хувиар ялсан. Үлдсэн 49 хувь тэртээ тэргүй дэмжихгүй. Шүүх, цагдаагийн өмнөөс Төрийн индрээс ярьж явдаг хэн юм бэ. Элбэгдорж ч гэсэн Монголын төрд олон удаа танигдсан одоо болсон Дахинж битгий горьд. Юун ирэх 4 жил, цаад санаа нь ахиж сонгогдох хорхойтой юм байхадаа. Үндсэн хууль зөрчсөнийнх нь төлөө хариуцлага тооцох ёстой.
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (49.0.154.46)
    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГИЙГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ МАШ ИХ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ЭХЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРЭГ ЁСТОЙ ХУУХДИЙН БУДАА Л БАЙНАА ЗУГЭЭР
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.18.146)
    13 onii songuulid elbegdorj yalagdana.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Ajaa taij (49.0.136.147)
    Elbegdorj zuv nuudel xiijee. Aliin bolgon Ardalchlagchid KOMUNISTuudad xiitsluulex ve TSag bolsoon.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (182.160.55.30)
    chinii eelj udakhgui irne ugee sain sanaj yavaarai
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    хүзүүгүй хужаа цаг нь ирэхээр бас л адилхан даа одоо ч яахав хүмүүс долигнож байгаа юм
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.141)
    chi udahgui dee hamag menge huulegjidiig chi hamgaalaj bn elbegee eh ornii baylagiig zarj bgaa humuusiig chi huuliar hamgaalaad bn tenegee
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.2.97)
    Зөв бичсэн байна. Энэ Элбэгдоржийг унагаах хэрэгтэй шүү ард түмээн. Энэ нөхөр өөрөө авилгын хар уурхай мөн
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (202.55.182.82)
    setgeltenguuded helehed enhbayar chin hezee ard tumnee gedeg bolichvoo.elbegdorjiig erunhii said bhad ni yaj ogtsoruulj blaa.uuriinhuu hucheer garaad irtsen l bga bizdee.bi huvidaa demjij bna.hereg hiisen bol shiitgelee amsah heregtei.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.18.4)
    huzuuggui nohopi uheed alga bolbol mongol neg hogjih bh daa ene lalriig bhad mongold mafiin gart bna daa
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.29.170)
    хайл элбэгдорж. хайл гитлер.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (182.160.2.215)
    Элбэгдоржын ганц чаддаг ажил нь мөн дөө ойрын жилд хар толгойд нь хариу ирэхийн цагт яана даа анархист Элбэгдож
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    Шүүмжилсэн сэтгэгдэлүүдэд хандахад Элбэгээ олон удаа унасан ч 2 хөл дээр бууж сурсан хүн
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.8.90)
    unuudur ter yilj chi ineej ba. margaash chi yilj ter ineeh bolno.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.234.2)
    unuudur ter uilj chi ineej bna. Margaash ter ineej chi uilah bolno gdeg dee
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    ha ha ha ha yasan unen bichne beelbegdorj alban tyhalaiinhaa hucheer munhiin daisnaa dahin undiin bosohoos ni omno darlaa ch ard tumnii hudulguuniig bol darj chadahyy ard tumniig ailgaj chadahyyenduurch tom dyygarch ih sanaj bga bailguidee!ard tumen elebgdorjiin sanasan shig hoshgiryylaad tsaas shig hiisgeh um bish bailguidee
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (182.160.5.182)
    chinii tsag ch bas irne gedgiig sanaj yavaarai.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    7 цаг 49 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    8 цаг 8 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    16 цаг 52 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    17 цаг 0 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    17 цаг 7 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    18 цаг 21 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    18 цаг 39 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    18 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК