Засгийн газрын гишүүн, сангийн сайд Х.Хаянхярваа УИХ-ын даргад Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөл нь хоёр бүлэгтэй. Хуулийн төсөл батлагдснаар Монгол Улсын 2013 оны төсвийн зарлагын хязгаар, 2014-2015 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөллийг тооцох боломжтой болох юм.
Мөн уг төсөл холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Тухайлбал, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ хувь 19% байх юм. Тэгвэл 2014 оны төсвийн төсөөлөлд 16,3 хувь, 2015 оны төсвийн төсөөлөлд 11,2 хувь байхаар тусгалаа.
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 2013 онд 9,8 хувь, 2014 онд 10,4 хувь, 2015 онд 8,3 хувь болохоор тусгаад байна. Түүнчлэн Улсын өрийн нийт хэмжээг өнөөгийн үнэ цэнээр тэрбум төгрөг тооцсон байна. 2013 онд 6,398.5 төгрөг байх бол 2014 онд 7,341.6 төгрөг, 2015 онд 7,668 төгрөг болж буурахаар тооцжээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс





















































