“Суруга Монгол” компанийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэй хар тамхины хэргээр цагдан хорих төвд саатуулагдаад хоёр сар гаруй өнгөрч байна. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан юм. Бодисыг хураан авч шинжлүүлэхээр Гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид өгч, түүний цуснаас шинжилгээ авахад тэрээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон юм.Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Цүнэяки Харад Эрүүгийн хуулийн 192.3-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа.
Харин саяхнаас түүний хэрэгт холбогдуулан таван монгол иргэнийг цагдан хорьсон байна. Мөн хэргийг шалгах мөрдөн байцаалтын хугацаа дууссан учир хугацааг нэг сараар сунгажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас япон захирал Цүнэяки Харагийн хар тамхины хэргийг зохион байгуулалттай хэрэг үү, үгүй юу гэдгийг давхар шалгаж эхэлсэн байна. Хэрвээ зохион байгуулалттай үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх зүйл анги нэмэгдэж магадгүй болсон талаар албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Хэрвээ уг зүйл анги нэмэгдвэл тэрээр арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх аж.
Харин “Суруга Монгол” компанийн зүгээс “Японд “Суруга” корпорацийн нэр хүндийг унагах гэсэн ажил явагдаж байна. Харин гүтгэлэг үү, үнэхээр хэрэглэсэн үү гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Түүнтэй холбоотой мэдээллийг доорх холбоосоор орж уншиж болно.
Б.Чимэг






















































Сэтгэгдэл (1)