Паралимпын эрх олгох буудлагын “Дэлхийн цом” тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна. Монголын буудлагын спортын тамирчин З.Ганбаатар маргааш өндөрлөх тэмцээнд хоёр ч удаа 545 оноо авсан учир Лондонгийн паралимпид оролцох эрхийн болзол хангаад байна. Туркийн Анталия хотод болж байгаа паралимпийн эрх олгох буудлагын сүүлчийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатарын баг тамирчид болох Д.Лхадорж, З.Ганбаатар нар оролцож байгаа юм.
Одоогоор эмэгтэй буудлагын төрөлд тамирчин Ц.Лхамсүрэн паралимпад оролцох эрх аваад байна. Монголын тамирчдын Лондонгийн олимпод оролцох 18 эрх цаашид нэмэгдэх боломжтой байгаа аж.





















































