Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баасанжаргал: Машин дэлбэрч хүн түлэгдсэн гэдэг ташаа мэдээлэл

2012-5-04
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хилийн цэргийн 0146 дугаар ангийн машин шатсанаас болж, гурван цэрэг, хоёр офицер түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн.
    Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хилийн цэргийн 0146 дугаар ангийн машин шатсанаас болж, гурван цэрэг, хоёр офицер түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уг хэргийг Хил хамгаалах ерөнхий газар болон Хууль зүй дотоод хэргийн яам нуун дарагдуулсан гэх мэдээ бий. Үнэхээр машин дэлбэрч хүний биед ноцтой гэмтэл учирсан эсэх талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Баасанжаргалаас тодруулсан юм.

-Сүхбаатар аймгийн нутагт Хил хамгаалах ангийн машин дэлбэрч таван хүн түлэгдсэн гэх юм. Яг юу болсон юм бэ?

-Машин дэлбэрч хүн түлэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм. Машиныг дэлбэлж болохоос машин өөрөө дэлбэрнэ гэж байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар ташаа мэдээлэл тавигдсан байна лээ. Өнөөдрийн байдлаар хил хамгаалах байгууллагад машин дэлбэрч хүн гэмтсэн зүйл огт гараагүй. Машин шатсан, хүн түлэгдсэн гэх асуудлууд хоёр өөр зүйл. Өнгөрсөн сарын 21 -22-ны шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутаг, Хил хамгаалах 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт амрахаар явж байсан 0311 дүгээр ангийн ахмад н.Алтанцоож, н.Хүрэлбаатар нарын машины яндангаас оч үсрэн газар унаж гал гарсны улмаас машин нь шатсан. Тэд гарсан түймрийг газар авахуулалгүй унтраасан юм байна лээ.

-Барьж явсан машин нь Хил хамгаалах ангийн машин байсан уу. Тэр хоёроос өөр хүн хамт байсан болов уу?

-Тэр хоёр хувийнхаа машинаар явж байсан. Ер нь машин техникийн яндангаас оч үсэрснээс болж гал гарах тохиолдол их байдаг.

-Түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн талаар?

-Энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг, Хил хамгаалах 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт түймэр гарсан. Түймрийг унтраахаар тус ангийн дэд хурандаа Г.Отгонбаяр, байлдагч Г.Самбуудорж, С.Баасан нар ажиллаж байгаад гар, нүүрний хэсэгтээ түлэгдсэн. Тэд Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад нэг нь эмнэлгээс гарсан. Тэднийг нэгдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж тогтоосон. Ихэнх хүмүүс хил хамгаална гэхээр л буу зэвсэг барьж хилийг хамгаалах үүрэгтэй гэж боддог юм шиг байгаа юм. Хилийн цэргийн ангийн байлдагчид хилээ хамгаалахаас гадна ард иргэд, мал, ан амьтнаа ч мөн адил хамгаалдаг. Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд хилчид маань сумын иргэд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа байгууллагуудтай хамтарч гал түймрийг даамжрахаас нь өмнө зогсоодог. Өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд буюу нэг сарын хугацаанд Монгол-Хятадын хил дээр найман удаагийн түймэр, Монгол-Оросын хил дээр 20 удаагийн түймэр тус тус гарсан байгаа юм.

-Түймрийг унтраах явцад түлэгдсэн болон амь эрсэдсэн тохиолдол хэр их гардаг вэ?

-Түлэгдэх, тохиолдол нэлээд гардаг. Гэхдээ түлэгдсэн гэх ойлголтыг хүндээр ойлгож болохгүй. Хуруу гарын жижиг жижиг түлэгдлүүд түймэр унтраах болгонд тохиолдоно. Хүн эрсэдсэн явдал гарч байгаагүй. Харин түймэрт шатсан мал байдаг.
Ж.Баттуул
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.93.20)
    Baasanjargal shaaj baina haa baisan Uvsin Baruunturuuni 0311 dvgeer angias amrahaar 2 hon hvn yavaad baihdaa yahav dee Jaahan vnemshiltei shaa l daa
    2012 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    7 цаг 15 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    7 цаг 34 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    16 цаг 18 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    16 цаг 26 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    16 цаг 33 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    17 цаг 47 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    18 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    18 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК