Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь,
агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.





















































