Өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн долдугаар хороо буюу Сансарт хороололд онц ноцтой хэрэг гарсан байна. Тус хорооллын 00 дугаар байрны зургаан давхрын орцонд Л хэмээх бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөсөн байжээ. Хэргийг УМБГ, ЭЦГ, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлстийн алба хаагчид хамтран шалгаж эхэлсэн байна. Харин уг хэрэгт түүний хамтран амьдрагч Г хэмээх залууг саатуулан шалгаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар хардалтын улмаас эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Б.Золбоо





















































