Италийн алдарт зохиолч Алессандро Манзонийн “Сүйт залуус” моно жүжиг Монголд анх удаа тоглогдох гэж байна. Монголын урлагийн зөвлөл, Италийн Милан хот дахь Монголын өргөмжит консулын газар, ДБЭТ хамтран уг жүжгийг Монголд тоглуулах ажлыг зохион байгуулж буй аж. Алессандро Манзонийн алдарт “Сүйт залуус” зохиолыг Италийн театрын найруулагч Массимилиано Финаззер Флори Шекспирийн маягийн уянгын халилт хөрвүүлэн найруулж, 2010 онд Миланы Ла Скала театрт уншлага хэлбэрээр толилуулж байжээ. Үүнээс хойш уг зохиолыг сонгодог бүжиг болон Верди, Россини, Беллини, Паганини, Масгани нарын хөгжмийн бүтээлээр баяжуулжээ. Мөн өнгөрсөн онд уг жүжгийг АНУ, Канад, Аргентин, Франц, Турк зэрэг оронд тоглосон байна.
Энэхүү моно жүжиг нь Алессандро Манзонийн уран яруу үгээр сүйт залуусын хайрын түүхээр дамжуулан XVI зууны Италийн нийгмийг бүхий л буян өлзий, бузар үйл, зөрчил тэмцэлтэй нь үзүүлж, үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөнө.
“Сүйт залуус” моно жүжиг энэ сарын 9-ний 19.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглогдох юм байна.





















































