Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Саркози явж, В.Путин ирэв

2012-5-08
0
ЖИРГЭХ
  ОХУ, Франц гэсэн хоёр орны хувьд түүхэнд тод үлдэх үйл явдал өчигдөр тохиолоо. Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр таван жил төрийн эрх барьсан Н.Саркози ялагдаж, гэртээ харих болов. Харин Оросын “хаан” В.Путин эргэж ирлээ.
   ОХУ, Франц гэсэн хоёр орны хувьд түүхэнд тод үлдэх үйл явдал өчигдөр тохиолоо. Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр таван жил төрийн эрх барьсан Н.Саркози ялагдаж, гэртээ харих болов. Харин Оросын “хаан” В.Путин эргэж ирлээ. Энэ үйл явдал аль аль нь Европ тив, цаашлаад дэлхийн өнгө төрхийг өөрчилж болохыг ажиглагчид хэлж байгаа юм. 59 настай В.Путин, түүнээс хоёр насаар дүү Н.Саркозе нарын түүх нэг өдөр эрс тэсээр бичигдэж үлдлээ. Энэ нь ялагч ба ялагдагч.

 4highres_00000403200496     В.Путин “хаан” төрхөндөө оров
    Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр сарын дараа тангараг өргөсөн В.Путин “аян дайнд мордоод эргэн ирж буй хаан мэт” байсан тухай Европын хэвлэлд бичжээ. Өмнө нь найман жил ерөнхийлөгч хэмээн дуудуулж байсан тэрбээр гурав дахь удаагаа ерөнхийлөгч болоход нь хөөр баяр болсон 2000 хүн түүнийг Кремлийн ордонд угтсан. Тэдний дунд Украйны ерөнхийлөгч Виктор Янукович, Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони нар байсан тухай хэвлэлүүд бичиж байна. Монголын ерөнхийлөгч улаан хивсний ёслолд очиж чадаагүй ч хөрш орны тэргүүний хувьд цаг алдалгүй баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

      В.Путинтай ойр суухад 15 сая рубль

    30 үхэр буу нижигнэж, түүний үдэшлэгт оролцохын тулд баячууд сая сая рубль цацжээ. В.Путины баярын үдэшлэгт нэр хүндтэй хүний хажууд сууя гэвэл 15 сая рубль төлөх ёстой. Монгол төгрөгөөр тооцож үзвэл энэ нь 667 сая төгрөг, их үнэ. Гэхдээ “хаанаа” угтаж буй баячуудад бол энэ нь юу ч биш аж. Дөрвөн жилийн өмнө В.Путин ямар учраас суудлаасаа бууж байсныг санах хүн өдгөө байхгүй болсон мэт сонгогчид түүнд хандаж байгаа тухай ажиглагчид хэлж байна. Одоо бол В.Путин зургаан жил эзэн сууна. Зургаан жилийн дараа сонгогчид бас л зарим зүйлийг мартсан байна.
4highres_00000403200496
4highres_00000403200496
4highres_00000403200496

   
4highres_00000403200496И.Сталинаас  хойш хамгийн олон жил төр барина
   В.Путиныг сонгуулийн санал луйвардсан гэж үзэгсэд Орост олон байгаа. Гэсэн ч тангараг өргөх ёслолын үеэр ердөө л 22 хүн Кремлээс 100 метрийн зайд “Путингүй Орос орон”, “В.Путин бол хулгайч” гэх зэрэг уриа лоозон барьж зогсжээ. Учир нь тангараг өргөх ёслолын өмнөх өдөр “Анти-Путин” хөдөлгөөний 400 гаруй жагсагчдыг нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэлээ гэж барьж, хорисон юм. Харин үүнийг ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө В.Путин хэн нэгний шидсэн түүхий өндөг, улаан лоольд онуулахгүй гэсэндээ хийсэн үйлдэл гэж цөөн хэдэн хэвлэлүүд бичиж байна. Олонхи нь бол жагсагчдыг цагдаад халдсан хэмээн буруутгаж байгаа. Ерөнхийлөгч болоогүй байхдаа хүртэл ийм нөлөөтэй, өөрийг нь эсэргүүцэгчдийг дарж чадаж байгаа нь Оросын засагт дахин хатуу дэглэм тогтож байгаагийн эхлэл гэх нь байна. Гэхдээ түүнд хүндхэн эдийн засагтай Орос орны хувь заяа нүүр тулж байна. Хямралын шинж тэмдэг илэрсэн энэ үед хатуу гар хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч буй. Бусад орны хувьд харьцаж дадсан В.Путины талаар нэг ч муу үг гээхгүй байгаа билээ.


4highres_00000403200496Дэгжин Саркози хэрэггүй, энгийн л байя!
    Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд бол Н.Саркозигоос тэс өөр имижтэй хүн. Саркози үнэтэй зүйлд дуртай, хөдөлгөөнтэй хүн. Харин Ф.Олланд бол жирийн төрийн албан хаагчийн энгийн төрхтэй хүн. Ерөнхийлөгч болохоосоо өмнө тэрбээр хүнсний зүйлээ өөрөө цуглуулж, хямд үнэтэй гутал, хослол өмсдөг байсан. Н.Саркози шиг өөрөөсөө залуу эхнэртэй болсон ч тэр нь загвар өмсөгч биш, энгийн нэг сэтгүүлч эмэгтэй.


    Иран: Н.Саркозигоос салсандаа баяртай байна

   Францын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан даруйд Ираний Гадаад харилцааны сайд Рамин Мехманпараст баяртай байгаагаа дуулгажээ. Тэрбээр “Түүний ялагдал Францын Засгийн газар буруу бодлогоор ажиллаж байсныг харуулж байна. Франц шинэ ерөнхийлөгчтэй болсон нь хоёр улсын дайсагнасан харьцааг зөөлрүүлнэ” гэж баярын сэтгэдлээ яаран хуваалцжээ. Гэсэн ч шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд мөн л цагаачлалы асуудалд хатуу хандана гэсэн байр суурьтай байгаа юм.4highres_00000403200496

   “Меркози”-гийн төгсгөл үү?

    Дэлхийн нийтийн юун түрүүнд асуултын тэмдэг тавьж байгаа цэг нь Герман, Францын харилцаа юм. Европын эдийн засаг хүнд “өвчтэй” байгаа энэ үед Германы канцлер А.Меркелийн хамтрагч суудлаасаа буусан нь  цаашдын бодлогод нөлөөлөх болов уу гэсэн хүлээлт байна. Грекийн эдийн засгийг өндийлгөж, хямралын халдварыг намжаахад тэд санал нэгдэж байсан. Тэгвэл Саркозигүйгээр А.Меркел асуудлыг давж гарах болов уу, яах бол гэсэн асуултын тэмдэг аль хэдийн хэвлэлийн хуудсанд цухазаж эхэлжээ. Ф.Олланд "дэгжин ноён"-ы орон зай нөхөж чадах эсэхийг таамаглаад хэлчих хүн одоохондоо алга байна.


Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    сайхан тансаг хүмүүс юмаа кремлийн доторхи нь ямар ч гоё юм
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    оросын хаан
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    7 цаг 1 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    7 цаг 20 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    16 цаг 4 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    16 цаг 12 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    16 цаг 19 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    17 цаг 33 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    17 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    17 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК