МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн. Харин энэ үеэр түүнийг сулласан хэмээх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад, “Н.Энхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй байгаа. Тиймээс Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт цагдаагийн хамгаалалтад байгаа” гэлээ. Б.Чимэг





















































