Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь замбараагүй байдлыг ашиглаж луйвар хийх гэсэн оролдлого

2012-5-10
0
ЖИРГЭХ
Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь ийм замбараагүй байдлыг ашиглаж луйвар хийх гэсэн оролдлого.

  гантөмөр.1  УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.

- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг МАН олонхиороо түрсээр авч үлдлээ. Огцруу­лах үндэслэл нь хангалтгүй байсан уу?
- Ц.Нямдорж сайдыг огцруулах үндэслэлийг АН-ынхан арай өөрөөр томьёолсон. Нэгдүгээрт, худал ярьдаг гэдгээр нь. Ц.Нямдорж "Н.Энхбаяр даргыг баривчлах ажиллагаа болсон. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие оролцох ёсгүй" гээд л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм. Гэтэл тэгэлгүйгээр "Би унтаж байсан. Тэр шүүх, прокурор, АТГ-аас нь асуу" гэж байна лээ. Энэ бол салбарын сайдын ёс зүйн хувьд яалт ч үгүй ажлаа өгөх алдаа болсон. Хоёр дахь нь иргэний бүртгэл, ухаалаг үнэмлэхийн асуудлыг гацааж луйвар, булхай хийх гэж байгаад бид асар их болгоомжилж байгаа. Хардаж ч байгаа. Хардах олон шалтгаан байна. Ц.Нямдорж сай­дын мэдэлд Бүртгэлийн газар очсон тэр өдрөөс л ухаалаг үнэмлэхийг гаргахгүй гэж шулуухан мэдэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотын бүртгэлийн асуудал сэжигтэй байна. Сөрөг хүчнийхэн иргэд амьдарч байгаа газартаа хуулийн дагуу бүртгүүлсэн эсэхийг хянах боломжгүй болгосон. Веб хуудсаар нь тулгаж шалгах гэхээр огт болохгүй байгаа ш дээ. Энэ мэт хардлага төүүлж буй зүйл их байна. МАН сонгууль бүрээр  иргэний бүртгэлийн будлиан хийдэг уламжлалтай. Уламжлалаа энэ удаа ч давтана. Тиймээс л Ц.Нямдоржийг бид огцруулах асуудлыг дэмжиж оролцсон.

- Огцруулах саналаас нэрээ татаж авсан Раш, Балдан-Очир нэр дэвших наймаанд автсан гэх хардлага байна л даа?
- Бид яаж мэдэх вэ. Гэхдээ л асар туйлбаргүй, хариуцлагагүй хүмүүс гэдгээ харууллаа. Ийм хүмүүст сонгогчид итгэх ёстой ч юм уу. Огцруулахгүй байсан юм бол ийм хэрүүл гаргаж, төрөөр тоглодог нь буруу. Энэ дээр нэг зүйлийг онцлоход Ц.Нямдоржыг огцруулахгүй гэдэг нь энэ сонгууль луйвар булхайтай болно гэдгийг улам баталгаажууллаа. Огцруулах санал гаргачихаад буцсан гишүүд УИХ-аас уучлалт гуйх ёстой. УИХ-ын арваад хоногийн ажлыг аллаа шүү дээ.

-Танай намаас гаргасан огцруулах үндэслэлийн хувьд Ц.Ням­дорж сайд байр сууриа илэрхийлсэн. Энэ ажлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, сайд байх даа гацаасан гэж. Үнэхээр тийм зүйл болсон юм биш үү?

- Хэрвээ Ц.Нямдорж УБЕГ-ын даргаар програмчлал мэддэг, систем ойлгодог, мэргэжлийн хүн авсан бол хүндрэл гарахгүй. Одоо Ц.Нямдоржийн багийн нөхдүүд үнэмлэх хэвлэж байгаа нөхдүүдтэй хамт­ран ярилцлагад орохдоо мэдэхгүй, ойлгохгүй байна ш дээ. Ойлгохгүй хүмүүстэй цаад мэргэжлийнхэн юу дуртайгаа л ярьна шүү дээ. Дээр нь мэргэжлийн хүмүүсийг ажлаас халсан нь бүр том алдаа! Ингээд харахад сонгуулиар тоглочихье гэж үнэнээсээ бодож, хичээж байх шиг байна.

- Одоо яаж ч ажиллаад ухаалаг үнэмлэхийг гаргах боломж байхгүй гэсэн үг үү. Өөр гэрээ, өөр хуваарийн дагуу ажиллах боломжгүй юу?

- Орхиж болохгүй. Энэ ажлыг заавал хийх ёстой. Манай намынхан ухаа\лаг үнэмлэх гаргахыг бүх хувилбараар шахаж шаардаж байна. Сонгуулийг хугацаанд нь, ухаалаг үнэмлэхийг хэвлэн тарааж явуулах хэрэгтэй. Ядахадаа Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж байж сонгууль явуулах учиртай. Нийслэлд 600 гаруй мянган сонгогч байгаа. Эрх баригчдын гол будлиан, луйвар хийдэг газар нь нийслэл. Нийслэлийнхэн нэгнийгээ таньдаггүй. Хороон дарга ч хүмүүсээ танихгүй, хэс­гийн дарга нь сонгогчдоо мэддэггүй гээд асуудал их. Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь ийм замбараагүй байдлыг ашиглаж луйвар хийх гэсэн оролдлого.

- Ардчилсан нам Эрх баригч хүчинтэй өрсөлдөхөд бэлэн үү?
- Бид бэлэн байгаа. Ялах нь тодорхой. Бидний хийх хамгийн гол ажил бол мөрийн хөтөлбөрийнхөө онцлогийг олон түмэнд танилцуулах. Юу хийх вэ гэдгээ нарийн тодорхой гаргаж ярих хэрэгтэй байна. Тухайлахад, боловсролын асуудал байна. Хүүхдийг сурах хүсэлтэй болгоно ч гэдэг юм уу. Сурах хүсэлтэй хүүхэд л ном сурдаг. Харин юу заах вэ гэдэг тодорхой байдаг юм. Олон өөр ухагдахуун заана гэж байхгүй. Нэг сэдвийн хичээл л үзнэ. Харин яаж зааж, сургах вэ гэдэг нь чухал. Ийм хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Үүнийг Ардчилсан нам ирэх дөрвөн жилд хийнэ. Монголын маргааш бол боловсрол. Боловсролтой иргэнтэй болохгүй л бол Монгол хөгжихгүй. Энэ мэт монголчууд Монголдоо эмчлүүлдэг боломжийг бий болгох хэрэгтэй байна. Үүнийг АН анхаарч бодлогоо боловсруулсан. Харамсалтай нь Ц.Нямдоржийг огцруулах, намаасаа гарах гэх мэт хэрүүлээр олны анхаарал татаад, эсвэл цахим үнэмлэх хэвлэхгүй гэж самууруулаад биднийг төлөвлөсөн ажлаа хийх боломжийг олгохгүй байна. Ардчилсан намын дэвшүүлж байгаа оновчтой, бодитой мөрийн хөтөлбөрийг сонгогчдод хүргэхгүй байх гээд "шээс нь гоожиж" байна ш дээ цаадуул чинь.

- Яагаад. Тэд ч гэсэн өөрсдийн мөрийн хөтөлбөртэй биз дээ?
- Оригиналь юм байхгүй ш дээ. Байнга хуулдаг. Өнгөрсөн сонгуулиар яалаа. Ардчилсан намын "Эрдэ­ний хувь" бол үнэхээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, асуудлыг шийдэх тийм бодлогын баримт бичиг байсан. Гэтэл түүнийг нураах гэхдээ 1.5 сая төгрөг бэлэн өгнө гэж яриад л сонгуулийг сонгууль биш болгосон. Уг бид бол бэлэн мөнгө биш өсөн нэмэгдэх хувьцааг л санал болгож байсан шүү дээ.  Одоо юу сэдэж, хаанаас хуулбарлаж байгааг хэн мэдлээ. Цалинг 1,3 сая болгоно гэдэг бас л үлгэр. Аудитын газар зөвшөөрөөгүй буцаасан. Ингэж л алдаг хүмүүс.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Gana (182.160.26.185)
    Хумсаа нуусан МУУР мэт энэ Гантөмөр Монголын баялгийг гадныханд зүгээр өгөх хуулийг санаачилж, хариуд нь сая сая долларын хахууль авсан гэдэг дээ!!! Энэ луйварчин хэзээ нэгэн цагт илэрч ялаа үүрнээ!!
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • zochin (202.55.186.20)
    Yag unen. Demjij bna
    2012 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    6 цаг 45 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    7 цаг 4 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    15 цаг 48 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    15 цаг 56 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    16 цаг 3 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    17 цаг 17 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    17 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    17 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК