Жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Маргааш болох "Үндэсний мод тарих өдөр"-ийг угтан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль орчны салбарт үр бүтээлтэй ажилласан зарим иргэдэд өнөөдөр төрийн дээд одон медаль гардуулна. 




















































