Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан одонгоор шагналаа

2012-5-11
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах  чиглэлээр идэвхтэй үйл  ажиллагаа явуулж байгаа олон хүнийг төлөөлүүлэн зарим иргэдийг төрийн өндөр цол, одон медалиар өнөөдөр шагнав.
    ЭлбэгдоржМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах  чиглэлээр идэвхтэй үйл  ажиллагаа явуулж байгаа олон хүнийг төлөөлүүлэн зарим иргэдийг төрийн өндөр цол, одон медалиар өнөөдөр шагнав.

  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн  Хүрмэн суманд өөрийн хөрөнгөөр агропарк байгуулан 150 000 гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж   9 га талбайг ойжуулж, усжуулсан  Өмнөговь аймгийн “Ойн хишиг” ТББ-ын тэргүүн Дэмчигийн Бараадуузад Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан цол, “Ногоон хөгжлийн зуун” ТББ-ын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар, Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн инженер Балжирын Мөнхбаяр, Ойн газрын Ойн зохион байгуулалтын бодлого технологи хариуцсан албаны дарга Батгомбын Отгонсүрэн, “Ойн ирээдүй”  ХХК-ийн ойжуулагч Дамдинсүрэнгийн Сайнбаяр, “Ойн ан” ХХК-ийн захирал Жамъянжавын Нацагдорж, “Агро сургалт” хоршооны  зөвлөх Сосорын Чулуунцэцэг, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хишиг” нөхөрлөлийн тэргүүн Пагмажавын Давгадорж нарт “Алтан гадас” одон, Сүхбаатар аймгийн “Ойжуулалт Хайлааст” ХХК-ийн захирал Гомбожавын Эрдэнэсүх, Завхан аймгийн “За шинэстэй” ХХК-ийн захирал Жамъянлодойн Амарсайхан, “Төгөл” ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Сугарсүрэн, нийслэлийн СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Чойжилсүрэнгийн Эрдэнэчулуун, “Тэнгри” ХХК-ийн төслийн менежер Дамдины Сэрдарам, NTV телевизийн редактор, “Органик монгол” хөтөлбөрийн удирдагч Баяраагийн Ууганбаяр, UBS телевизийн дэд захирал, “Ногоон ирээдүй” төслийн удирдагч Базарсадын Нармандах нарт Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч  хэлэхдээ “Өнөөдөр дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр та бидний амьдрах орчин улам бүр доройтож, олон гол горхи, булаг шанд хатан  ширгэж байна. Жилээс жилд хур тундас багасч, тал хээрийн болон говийн бүсийн ургамлын төрөл зүйл эрс цөөрч, бэлчээр хомсдон, малчид малаа тууж аймаг, сум дамжин нүүж амьдрах боллоо. Дулаарал, цөлжилт, хуурайшилтын  бодит нөлөөний дүр зураг ийм байна.

Тийм ч учраас би мод тарих хөдөлгөөн нийт иргэдийнхээ дунд өрнүүлэх зорилгоор “Мод тарих үндэсний өдөр”-тэй болох зарлиг гаргасан юм. Мод бол ус чийгийн хураагуур, орчны амьдралыг тэтгэгч байгалийн хосгүй бүтээл. Өмнөд хөрш маань газар нутгаа хамгаалж цагаан хэрэм босгосон гэдэг. Тэгвэл монголчууд бид ихэнх хэсэг нь цөлжөөд буй эх нутгаа авран хамгаалахаар газар сайгүй ногоон хэрэм яагаад босгож болохгүй гэж. Зарлиг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд иргэд маань чамлахааргүй олон мод тарьж, бяцхан ногоон төглүүд бий болгосоор байна.

Өнөөдөр би тийм ногоон төглүүд тарьж ургуулсан, бусдадаа түүнийгээ зааж сургасан эгэл сайхан хүмүүсийнхээ төлөөлөл болгон та нарыг төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Шагнагдагсдынхаа дундаас Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн Дэмчигийн Бараадууз гуайг онцлон дурдахыг хүсч байна.

 Энэ хүн бол зөвхөн гавьяаныхаа амралтад гарснаас хойшхи 12 жилд гэхэд 9 га талбайд   агропарк байгуулж, 150 мянган мод тарьж үржүүлсэн байдаг. Говийн бяцхан цөөрөмүүдтэй баян бүрдийг бий болгож, хүмүүст үлгэр дууриал үзүүлсний нь төлөө төр түүний хөдөлмөрийг нь ийн үнэлсэн юм.

Элсэн говьд мод, бут, ногоо тарина гэдэг тийм амар хялбар зүйл биш ээ. Энэ хэцүү ажлынхаа хажуугаар Бараадууз гуай манхадын дунд мод, ногоо тарих сургалт олон удаа зохион байгуулж, 2034 хүнийг араасаа дагуулан хөтөлсөн буянтан буурал төдийгүй “ногоон хобби”-тнуудад зориулж гарын авлага ном 5-ыг бичсэн хүн. Долоон аймгийн нутагт түүний бойжуулсан тарьц суулгацаар 120 гаруй мянган мод цэцэглэн ургаж, хүн арддаа хүчил төрөгч үйлдвэрлэсээр байна.

Өнөөдөр цөөнгүй иргэд мод бут, цэцэг, жимс тарьж, тэрнийхээ орлогоор  амьжиргаагаа залгуулж, зарим нь бүр бизнес болгон хэдэн саяар нь ашиг олж, хангалуун сайхан  амьдарч байна.  “Мод тарих үндэсний өдрийг” бий болгосон үндсэн зорилгын нэг нь энэ буюу ажилтай, амьдралтай болох.

Иргэн хүн байгаль орчинд ээлтэйгээс гадна  өөртөө өгөөжтэй, бусдад болон хойч үедээ буянтай ажил хийгээд хангуулан амьдрах чинь өнөөдрийн эрдэмтдийн хэлээд байгаа “Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлого” юм шүү дээ.

      Бид анхнаасаа л энэ “Мод тарих үндэсний өдөр”–ийг  “үзүүлэн”  биш иргэн хүний оролцоог эдийн засгийн хувийн сонирхолтой нь холбож бүх нийтийг хамарсан хөдөлгөөн болгох зорилго тавьсан юм. Ямарч байсан эхлэл нь зөв тавигдаж  байна. Цаашид энэ маань Монголын төдийгүй эх дэлхийн ногоон хэрэм хөдөлгөөн болно гэдэгт итгэдэг.

Иргэдийнхээ идэвхтэй үйл ажиллагааг олон түмэндээ хүргэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг маш өндөр гэдгийг зориуд цохон тэмдэглье. “Танайд мод тарья” “Органик монгол” “Ногоон ирээдүй” “Цэцэгчний хүслэн” зэрэг теле нэвтрүүлгүүд, сонинуудын эко булангууд байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглах тал дээр томоохон нөлөө үзүүлж байна. Тиймээс хэвлэлийнхний маань  төлөөлөл ч өөрсдийн оруулж буй хувь нэмрээ төрөөрөө үнэлүүлэн та бүхэнтэй энд зэрэгцээд зогсож байна.

Манай залуу үеийнхэн ахмадуудынхаа адил  эх нутаг, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд идэвх санаачилга гаргаж манлайлан оролцож байгаад би их бахархдаг. Тэдний  манлайд явж, өдөр тутам уйгагүй хөдөлмөрөөрөө үлгэрлэж байдаг та нар бол монголчуудын даган дууриах, бахархан хүндэтгэх хүмүүс мөн.

 Та нартаа дахин баяр хүргэж, улам олон ногоон төгөл, баян бүрдийг бүтээж домог болон үлдэхийн ерөөл дэвшүүлье” гэв.
Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ooo (202.21.112.2)
    teneg elbegdorjoo naana chini hun vheh gd bhd yu hgeed bgn
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Ноён монгол улсын ерөнхийлөгчөө одоо болноо битгий шову хийгээд далдаганаад далдаагаад бай. Худлаа нээх сонгууль дөхөхөөр далдааж шагнаж гэнэ.Тийм л байсын бол бусад үед нь наад хэдэн үнэ цэнэгүй гуульнуудаа өгөх нь яасийн бага далдаа за.
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЙГАА МАНАН ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЭД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ЗАВШСАН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭРБУМААР ЯРИГДАХ ДОЛЛАР ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЭДНИЙ ХАЖУУД МӨХӨӨЛДӨС ДОЛООСОН ТӨДИЙ Л ЗУЙЛ
      2012 оны 05 сарын 11
  • zochin (122.201.18.132)
    hujaa elbegee showuudhaa bolioch hun aldag tamaldag ajilaa zogsoogooch
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.17.18)
    gajig hun shuu shaal hudlaa
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.2.43)
    Тэнэг Элбэгдорж хүний толгой битгий эргүүлэх гэж ядаад бай. Газар нутгаа харийнханд худалдсан муу авилгалын нууц ноёнтон
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    6 цаг 35 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    6 цаг 54 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    15 цаг 38 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    15 цаг 45 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    15 цаг 53 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    17 цаг 7 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    17 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    17 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК