Төрийн өмчийн хорооны өчигдрийн хуралдаанаар “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Харин эх сурвалжийн мэдээлснээр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн шинэ даргаар Г.Өлзийбүрэнг томилохоор ярьж байгаа гэв. Г.Өлзийбүрэн нь Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” компанид ажиллаж байсан, одоо нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч аж. Б.Сарангарав





















































