МАХН-ын дарга Н.Энхбаярын охин Э.Бямбадуламыг Азийн хөгжлийн банкинд
ажиллаж байгаад аавынх нь хэргээс болон ажлаас нь чөлөөлсөн тухай
мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкнаас мэдээлэл
ирүүллээ. Азийн хөгжлийн банкны Монгол дахь салбарын суурин төлөөлөгч
Роберт Шоэллхаммэр Н.Энхбаярын охин Э.Бямбадуламыг Азийн хөгжлийн
банкинд ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын охин Э.Бямбадуламыг Азийн хөгжлийн банкинд ажиллаж байгаад аавынх нь хэргээс болон ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкнаас мэдээлэл ирүүллээ. Азийн хөгжлийн банкны Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр Н.Энхбаярын охин Э.Бямбадуламыг Азийн хөгжлийн банкинд ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдлээ. Азийн хөгжлийн банкны бүх мэргэжилтэн, ажилтнуудын нэрс, албан тушаал холбогдох хаяг нь олон нийтэд нээлттэй байдаг. Тиймээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Азийн Хөгжлийн банкны
www.adb.org сайтаас үзэж болох юм. Мөн Азийн хөгжлийн банк ерөнхий мэдээлэл, бүтэц зохион байгуулалт, хэрэгжиж буй төслүүд, явуулж байгаа үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгадаг юм.