Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх тухай асуудлаар өнөөдөр Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийлээ.

Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх тухай асуудлаар өнөөдөр Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийлээ. УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан билээ. Тиймээс гадаадад байгаа иргэдийн саналыг ирэх зургадугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 07-20 цагт авахаар тов гаргсан байна. Үүний дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тухайлбал, иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий комиссыг ГХЯ-ны дэргэд, салбар комиссуудыг нийт 40 дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулсан байна.