Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Лондонгийн олимпийн медалийг Оюутолгойн ордын дээжээр хийсэн гэдэг нь батлагдахгүй байна

2012-5-13
0
ЖИРГЭХ
Оюу толгойн ордын зас, алтны дээжээр Лондонгийн олимпийн медалийг хийхээр болсон тухай суртал нэвтрүүлэг, зурагт самбар Улаанбаатарыг нэг хэсэгтээ эзэлж байсан. Гэвч энэхүү сайхан мэдээ одоо болтол үнэн гэдэг нь батлагдахгүй байна. 
7cdd9b95a3d42bc9big    2011 оны 4 сарын 15-ны өдөр "Оюу толгой" компаний албан тушаалтны нэг нь  өөрийн хувийн твитертээ “Олимпийн медалийг Оюу толгойн олборлолтын дээжээр хийхээр боллоо. Эх орныхоо эрдэнийг энгэртээ зүүх алтан боломж манай тамирчдад ирлээ” хэмээх сайхан мэдээг дуулгажээ. Энэ мэдээллийн дараа Оюу толгойн ордын зас, алтны дээжээр Лондонгийн олимпийн медалийг хийхээр болсон тухай суртал нэвтрүүлэг, зурагт самбар Улаанбаатарыг нэг хэсэгтээ эзэлж байсан. Гэвч энэхүү сайхан мэдээ одоо болтол үнэн гэдэг нь батлагдахгүй байна. 

    “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам эхлэхэд тун дөхөж байна. Энэхүү олимпийн наадмын 4700 медальд ашиглах алт, зэс, мөнгийг "Рио Тинто" групп гаргасан юм. Уг групп Оюу толгойн тодорхой хувийг эзэмшдэг нь үнэн боловч Лондонгийн олимпийн медальд ашиглагдах бүтээгдэхүүнээ АНУ-ын Солт-Лейк хотын “Кеннекот Юта” уурхайгаас авчээ. Харин Монголын Оюутолгойгоос аваагүй бололтой. Лондонгийн олимпийн медаль нь 375-400 грамм жинтэй. 85 мм-ийн диаметртэй. 7 мм-ийн зузаантай. Нэг талдаа зуны олимпийн бүх медальд байдаг Грекийн ялалтын бурхан Нике, Афины сүм Партеноныг зэрэгцүүлсэн. Нөгөө талдаа 2012 оныг өвөрмөц сонин дизайнаар бичсэн юм. Алтан медалийг зургаан грамм алтаар бүрж хийдэг. Харин мөнгөн медалийг цэвэр мөнгөөр, хүрэл медалийг цэвэр зэсээр хийдэг аж. Ингээд тооцоод үзвэл багагүй алт, зэс, мөнгө хэрэгтэй болно. Үүний тодорхой хэсгийг эсвэл дээжийг нь Оюутолгойн ордын зэс, алтаар хийсэн гэж үзвэл баримт байх ёстой. Гэтэл Монголын хил гаалиар "Оюутолгой" ХХК-ийн нэр дээр ямар нэгэн алт, зэс гараагүй гэж эх сурвалж мэдээллээ. Хэрэв гарсан бол татвараа төлсөнө үү? Ямар хэмжээтэй вэ? гэдэг асуултанд хариулах хүн олдохгүй байна. Тэгээд ч олборлолт нь эхлээгүй зөвхөн барилгын ажил хийж байхад бүтээгдэхүүнийг нь хулгайгаар гаргаад эхэлсэн үү? гэдэг томоохон асуудал гарч ирлээ. Харин монгол хүн билэгээрээ гэдэг учраас Оюу толгойн ордын дээжийг авч явсан байж болох юм. Хэрэв дээжийг нь авч явсан бол ямархуу хэмжээний дээж байсан бэ гэдгийг олон нийтэд мэдээлэх ёстой. Оюутолгойн ордын дээжийг авч яваа баримтыг ард түмэнд үзүүлэх учиртай. Ямарваа нэгэн баталгаагаа ард түмэнд харуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол Оюу толгойн ордын алт, зэсийн дээжээр Лондонгийн олимпийн медалийг хийсэн гэдэг нь худлаа болж таарна. Хэрэв худлаа бол Лондонгийн олимпийн медалийг эх орны бүтээгдэхүүний дээжээр хийсэн гэсэн сурталчилгааны хариуцлагыг хэн яаж хүлээх вэ гэдэг асуудал тавигдана. 

   Олимпийн медаль бол уг тэмцээний хамгийн гол билэгдэл, утга учир нь байдаг. Энэ тухай “Лондон-2012” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны худалдаа эрхэлсэн захирал Крим Таунсэнд “Олимпийн наадмын уламжлалт ёс, дүр төрхийг харуулах хамгийн гол зүйл нь медаль” хэмээн тодорхойлсон юм. Тиймээс эх орны бүтээгдэхүүн олимпийн аваргын энгэрт гялалзана гэхэд баярлахгүй хүн гэж байхгүй. Харин ч Монголын газар шороо, эрдэнэсийн дээж хүн төрөлхтний сор болсон алдартнуудын энгэрт гялалзсанд баярлаж, олон үеэрээ дурсан ярих болно. Харин монголчуудыг ингэж хошгоруулж байгаад өөрсдийн луйвараа халхавчилж, эх орны минь баялагийг цөлмөх гэж байгаа бол ард түмэн зөвшөөрөхгүй.   

   “Олимпийн цаг”-ийг “Омега”-гийн бүтээгдэхүүнээр хийсэн. Уг брэндийн цагийг сүр дуулиантай тавьж, “Олимпийн цаг”-ийг эхлүүлж, нээлт хийсний  маргааш өнөөх цаг нь зогсож бөөн дуулиан дэгдээсэн юм. Үүн шиг л дуулиан гарах гээд байна. Хэрэв Монголын тамирчид Оюу толгойн бүтээгдэхүүний дээжээр олимпийн медалийг хийгээгүй гэдгийг мэдвэл сэтгэл зүйд нь сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Учир нь монголчууд тамирчидаа эх орныхоо бүтээгдэхүүнийг энгэртээ заавал зүүгээрэй гэж сэтгэл зүйн асар их дарамтанд оруулж, хэлж, сануулж байгаа. Гэвч эх орны бүтээгдэхүүнээр хийгээгүй, өөрсдийг нь тэгж “хошгоруулсныг” мэдээд амжилт гаргаж чадахгүй бол хариуцлагыг нь "Оюу толгой" ХХК хүлээх ёстой болно. Хэрэв Оюу толгойн ордын дээжийг олимпийн медальд оруулсан гэдгээ нотолж чадахгүй бол шүү дээ. Учир нь Оюу толгойнхон анх “Эх орныхоо эрдэнийг энгэртээ зүүх алтан боломж манай тамирчдад ирлээ” хэмээн өөрийн орны тамирчиддаа сэтгэл зүйн дарамтыг эхэлж үзүүлсэнийг сануулъя.
Ч.Сайханаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • БИ (202.131.225.194)
    Дээж гэдэг үгийн утга ойлгодог хүн байна уу. Ер нь сэтгүүлчээ чи тамирчидаа дэмжиж урам өгөхийн оронд юу хийгээд байгаан. Дарамт үзүүлж байна гэж бодож байгаа бол чи өөрөө хэзээч хүсэл мөрөөдөлгүй зорилгогүй тэмүүлэлгүй хүн үү. Бүх юм зорилго хүсэл найдвараар тэжээгдэж урагшилдаг юм. Оюу толгойгоос 1грм алт орсон ч тэрийг орсон гэж тооцно шүү дэ. Битгий ийм балиар байгаач, Өөдрөг, үгүйдээ энгийн байгаач ээ. Монголоос металийн хэсэг орлоо гэж бичиж ярьж л байвал сайн л биздээ. Онгоцоор зөөгөөд энэ тэр гэж ярьж байгаа бол харин тэрийг хил гааль болон бусад албан газрыг доромжилсон хэрэг гэж бодож байна
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хэрвээ монголын тамирчид сэтгэлд зүйн дарамтад ороод медаль авч чадахгүй бол Оюутолгойнхон хариуцлага хүлээх ёстой
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.235.170.58)
    МОНГОЛ УЛСЫГ ҮНЭГҮЙ СУРТАЛЧИЛЖ БАЙХАД ЧИ ТЭРЭНД ҮГСЭНД НЬ САНАА ЗОВООД БАЙГАА ЮМ. БИТГИЙ ХООСООН ХУУЛЬ ДҮРЭМ ЯРИАД БАЙ.
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • baagii (180.235.168.79)
    bas l bodoh asuudal yumdaa.
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    6 цаг 27 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    6 цаг 46 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    15 цаг 30 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    15 цаг 37 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    15 цаг 45 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    16 цаг 59 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    17 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    17 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК