Гадаадын тусгай албаны гишүүн Монголд суурьшиж, тагнах үйл ажиллагаа явуулж байсныг 2011 онд манай тагнуулын ажилтнууд илрүүлсэн байна. Одоогоор аль улсын хэн гэгч иргэн энэ хэргийг үйлдэв гэдгийг ТЕГ-ынхан нууцалж буй юм. Түүнээс гадна гадаадын тусгай албанд элсэж, эх орноосоо урвасан, харийнханд мэдээлэл дамжуулсан Монгол Улсын дөрвөн иргэнийг 2011 онд манай тагнуулчид илрүүлэн, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан талаар өнгөрсөн баасан гаригт тагнуулынхан оюутнуудыг байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулах үеэрээ мэдээлсэн юм. Тэд үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон стратегийн орд газартай холбоотой мэдээллийг DVD-нд хуулбарлан гаднын тусгай албаныханд худалдсан зэрэг хэрэгт холбогдсон аж.





















































