Өнөөдөр УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоор Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх байсан юм. Хэдийгээр ирц бүрдсэн байсан МАН, АН-ын бүлгийн гишүүдийн санал зөрөлдөөнөөс болж байнгын хорооны хурал болсонгүй. Энэ хуулийг хэлэлцэх юм бол төрийн албан хаагчдыг аль нэг намын харьяаллаас гаргах ёстой гэсэн саналыг АН-ын гишүүд гаргасан нь багагүй маргаан дэгдээв. МАН-ын хувьд сонгууль дөхсөн, цаг бага байгаа үед ингэж асуудал нэмж оруулаад байлгүй хурдан батлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. МАН, АН-ын гишүүд аль аль нь өөрдийн байр суурийг хамгаалж байсан тул хоёр нам зөвшилцөхөөс нааш дээрх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй болов. Өмнө нь орон нутаг болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх дээр хоёр нам санал нэгдэхгүй удаж, УИХ-ын чуулганд гацаа үүсгээд байсан. Тэгвэл энэ удаа намын харьяаллын асуудал гацаа үүсгэж эхэллээ.





















































