Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэрэгт холбогдсон ч “хуурай” гарсан гишүүд дахин сонгогдох уу?

2012-5-21
0
ЖИРГЭХ
 “Жижиг жараахай биш, том тул барих хэрэгтэй “гэж олон нийт захиж байсанчлан АТГ-ын дэгээнд том “загаснууд” орж ирээд байна. Гэхдээ тэдний олонхийг нь “УИХ-ын гишүүн” гэсэн сэтэр хаацайлан хамгаалж байгаа юм. Гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар хэцүү даваатай тулах цөөнгүй хүн байна.
   АТГ-ын хатуу “гар” парламентийн танхим руу ширүүхэн дайрах боллоо. Энэ байгууллага шинэ дарга нартай болсон, сонгуулийн өмнөх бужигнаан давхацсан энэ үед нэлээн хэдэн УИХ-ын гишүүн “АТГ-д шалгагдаж байсан” гэх “хар данс”-тай болоод байгаа. “Жижиг жараахай биш, том тул барих хэрэгтэй “гэж олон нийт захиж байсанчлан АТГ-ын дэгээнд том “загаснууд” орж ирээд байна. Гэхдээ тэдний олонхийг нь “УИХ-ын гишүүн” гэсэн сэтэр хаацайлан хамгаалж байгаа юм. Гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар хэцүү даваатай тулах цөөнгүй хүн байна. Хэрэг нь мартагдаж эхэлсэн Л.Гүндалай, С.Эрдэнэ нараас эхлээд Н.Энхбаярын хэрэгтэй болоотойгоор АТГ-т шалгуулах болсон Ц.Батбаяр, H.Наранхүү нараар энэ жагсаалт үргэлжилж байгаа юм.  
  Сонгууль дөхөж байна. Толгой эргэм сурталчилгаа дунд хэн нь хэн бэ гэдгийг зарим нь мартаж эхэлжээ. Нүүрээ угааж, “нөгөө” хувцсаа өмсөхөөр холбогдсон хэрэг нь ор сураггүй алга болох мэт санаж яваа зарим нь 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөнгө, хөрөнгө хаяад эхэлсэн нь олон хүний нүдэн дээр ил байна.

   Нэг хүн парламентад олон дахин сонгогдох нь мэргэшсэн парламетач бий болгох ч хэрэгт холбогдож, хууль зөрчсөн хүнийг дахин дахин сонгох нь хэр зөв бол гэдэг асуултыг танд тавья. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсээгүй тул эдгээр гишүүд хуулийн дагуу сонгуульд нэр дэвших эрхтэй.

батбаярЛ.Гүндалай: Анх парламентийн танхимд бие даагчийн дүрээр орж ирсэн Л.Гүндалай гишүүн гурван парламентийн нүүр үзлээ. Сөрөг хүчнийхэнтэйгээ байнга сөргөөцөлдөж, нэрээ хэвлэлээр мандуулж байдаг тэрбээр хуулийн байгууллагынханд цөөнгүй удаа шалгуулж байсан. Улсын нууц задалсан, Эрүүл мэндийн сайд байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан  хэрэгт сэжиглэж байв. Мөн Тайванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэж шалгасан ч хэрэгсэхгүй болгосон билээ. Л.Гүндалай гишүүн энэ мэт тээгтэй байгаа ч оны өмнө Хөвсгөл нутгаас сонгогдоно гэж бардам хэлж байсан.  Харин одоо АН-аас энэ тойрогт нэр дэвших хүмүүсийн нэрс  дунд түүний нэр харагдахгүй байгаа юм.

батбаярО.Чулуунбат:  МАХН-ын нэрийн өмнөөс нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших гэж байгаа түүнийг Монгол банкны ерөнхийлөгч байхдаа дансны аргаар мөнгө “идсэн” гэж шалгаж байв. 2006 онд эрх мэдлээ хэтрүүлэн “Стоунлей интернэшнл” компанитай 200 сая ам.долларын баримтат аккредитив гэрээ байгуулснаас “Монгол банк”, “M and P” компанид гурван сая гаруй долларыг хүү болон торгуулийн хамт их хэмжээний хохирол учруулсан гэсэн асуудлыг дэлгэж байсан. Мөн 2003, 2004 онд валютын улсын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон таван сая долларын хэмжээг  хэтрүүлэн 10 сая долларыг ОХУ-ын “Кредит транс” банкинд байршуулсан гэх мэдээлэл байдаг.  Хуулийн байгууллага дээрх асуудлыг нэхэн шалгасан ч УИХ-ын гишүүн гэдгээр нь түдгэлзүүлээд байгаа.

батбаярС.Эрдэнэ: 2008 оны сонуулийн үеэр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа "Хөтөл цемент шохой" компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хувь хүний эзэмшлийн зочид буудлын барилгыг 95 сая төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  өгөх шийдвэр гаргаж, албан тушаалаа хэтрүүлсэн гэж нэг хэсэг шуугисан. Мөн 2005 онд тэтгэврийн сангаас таван сая төгрөг авч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Чинзоригт өгсөн гэж буруутгаж байсан. С.Эрдэнэд холбогдох хэргийг 2008 оны аравдугаар сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч одоогоор мөн л түдгэлзсэн гэсэн статустай байнгаа юм. Харин С.Эрдэнэ гишүүн Баянгол дүүрэгтээ дахин нэр дэвшихээр хүч үзэж байна.

батбаярШ.Сайхансамбуу: Чуулганы танхимд, хэвлэлийнхний өмнө Ш.Сайхансамбуу гишүүн өөрийгөө авлигал өгч байсан гэж  зарласан нь АТГ-т өгөөш, бусад гишүүдэд инээдэм болж байлаа. Тэрбээр “Хэнд авлигал өгч байсан бэ гэвэл би нэрлэнэ дээ. Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхөдтэйгээ бид нар зэрэгцээд сууж байна” гэсэн гэнэн үгнээсээ болж хуулийнханд шалгуулаад авсан. Сүүлд Ш.Сайхансамбуу гишүүн энэ тухайд  дэгсдүүлж ярьсан гэж өчсөн тул хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Тэрбээр одоо Завхан аймагт сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр бэлдэж байгаа.

батбаярХ.Баттулга: Засгийн газрын  дөрвөн гишүүнийг АТГ-т шалгуулахаар зориг гаргаж байсан Х.Баттулга гишүүн нэгэн цагт энэ байгууллагынхантай нүүр тулж байсныг залуу үеийнхэн төдийлөн мэддэггүй. Х.Баттулга дүүгийнхээ хамт Гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спирт зөөж оруулж ирсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж л байсан. Х.Баттулга буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоогоогүй, харин иргэд өөр өөрсдийнхөөрөө дүгнэсээр явна. Ц.Нямдорж сайдтай илт сөргөөцөлдөх болсон түүний нэр хүнд сүүлийн үед эрс өсөөд байгаа. Х.Баттулга энэ жил төрөлх нутаг Баянхонгороосоо нэр дэвших нь тодорхой болсон билээ.


батбаярЦ.Батбаяр, Х.Наранхүү:  Хамгийн сүүлд АТГ-ын “цонхоор шагайсан” УИХ-ын гишүүд. Тэднийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлига авсан, хууль бусаар эд хөрөнгө хувьдаа авсан гэх хэрэгт шалгаж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярыг "Өргөө", "Дүнжингарав" зочид буудлыг  өмчилж авахад гар бие оролцсон гэж үзсэн байна. Дээрх зочид буудлуудыг хувьд шилжүүлэхдээ хотын дарга асан ямар ч тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй гэдгийг АТГ-ынхан мэдэгдээд байгаа.

    батбаярАТГ-ынхны хэлснээр Х.Наранхүү гишүүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын үүрэг өгсний дагуу Хонконгод бүртгэлтэй “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаний захирал Мягмаржаргал гэдэг хүнтэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн гэв.  Мягмаржаргал гэгч гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч Н.Энхбаяр дээрх компаниудтай дахин гэрээ хийх үүрэг өгсөн гэж АТГ мэдээлсэн юм.   
    Одоогоор Ц.Батбаяр, Х.Наранхүү нар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа тул хэргийг нь Н.Энхбаярынхаас тусгаарлан шалгахаар болсон. Тэдний хувьд 2012 оны сонгуульд өрсөлдөх боломж нь энэ хэрээр багасаж байна. Намынхан нь ч эдгээр гишүүдэд нэр дэвших тойрог өгөх бодолгүй байгаа гэж нам доторх эх сурвалжууд хэлж байгаа юм.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • erdoo l vv (98.228.221.237)
    BATBOLD, BADAMJUNAI, HURELSVH,BAYAR, AJNAI BAT ERDENE, MAK NYUANTAISHIR, busdad ih hemjeenii hahuuli ogdog MCS haachhihvaa. Chaddag yum bol bugdiig suulgaarai, ATG. Bitgii ingej erunhiilogchiin songuuliin show ny gardan guitsetgegcheer ajillaad bai.
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ МӨХӨӨЛДӨС ДОЛООСОН ТӨДИЙ
      2012 оны 05 сарын 27
  • ГУНДАЛАЙ 5+ БАТТУЛГА 5+ (95.25.254.80)
    ГУНДАЛАЙ НЭРЭЭ МОНГОЛДОО ХААНА НЬ Ч ДЭВШУУЛСЭН ГАРНА!!!! БАТТУЛГА Ч ГЭСЭН ЯЛГААГУЙ!!! МОНГОЛЧУУД ИЙМ ШУДРАГА ХУМУУСИЙГ НУУЖ БАЙГААД ДОТРОО ДЭМЖИХ БОДОЛТОЙ БАЙГАА!!!! АВИЛГАЧДИЙГ ИЙМ ХУМУУС Л НУХЧИН ДАРЖ ЧАДНА!!!!!
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.23.20)
    hurelsuhiin 14 terbum batboldiin chinges buudal geed i ursandaa
    2012 оны 05 сарын 26 | Хариулах
  • дорж (180.149.68.200)
    бүгдээрээ хэрэггүй,эмэгтэй хүнийг зоддог,салаавч өгдөг,хулгай хийдэг, шоронтой холбоотой хүмүүс байна шүү дээ_ёстой хэрэггүй,битгий саналаа өг,өөр хүнд өгнө.
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.72.47)
    Бусад нь хаачсан бэ. Бичвэл бүгдийг нь бич, чадахгүй бол дуугай бай.
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.42.131)
    erdene odoo boliosoi.Tugjil
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (87.89.229.107)
    ZA IHENH NI AN-IINHAN BNA SH DEE MAN-IINHAN BOLIOSOI UURSDUU JINHENE SHALGUULAH GARUUD BJIIJ, UHEHDEE UHER BUUGAA TAVINA GEHC BOLJ BH SHIV
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • mongolmaa (46.7.159.72)
    Ed naraas GUNDALAI ni l jaahan yum uzej, nud tailsan, yadaj yumiig arai uuruur setgedeg ni yumaa. Busad ni ch medehgui ee. SAIHANSAMBUU-g bol yoyo yostoi medehgui, yaj yavj baigaad GISHUUN boldog bainaa, mungutei tuldaa l garsan baih daa.
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (202.179.6.149)
    MAN.iinhan shine shorondoo oorsdooo oroh bhaa tegeh gej l shiniig bariulsan bhaaa tohitoi tav tuhatai baidlaa bodood oorsdodoo zoriulj goe yum barijee ed nar
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Hoogii (69.143.128.15)
    Man n gishuud barag ter chigeere shorong duurgeh bhoo bolje bolje
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • nuluu (202.21.106.1)
    yag unen erdene battulga gundalai 3 mungunii tuluu eh ornoo hudaldah humuus bish
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (182.160.5.36)
    erdene battulga gvndalai 3 shudraga hvmuus. arai ch eh rnoo hudaldaad ideh hvmvvs bish ard tumen medj bgaa.
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.91.60)
    ГҮНДАЛАЙ БАТТУЛГА ЭРДЭНЭ НАР БОЛ УЛААН ЛУЙВАРЧАДААС ДЭЭР ХҮМҮҮС ЭХ ОРНОО ХУДАЛДАХГҮЙ ХҮМҮҮС ДЭЭ АРАЙ ГЭРЭЛТЭЙ ГЭГЭЭТЭЙ НЭГНЭЭН МӨНЧ ИХ МУУЛАХ ЮМ
    2012 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    5 цаг 51 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    6 цаг 10 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    14 цаг 54 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    15 цаг 1 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    15 цаг 9 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    16 цаг 23 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    16 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    16 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК