Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

144 айлын орон сууц ашиглалтад орлоо

2015-7-07
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Б.Отгонбаяр, “Баганат өргөө” ХХК – ийн  Ерөнхий захирал О.Батсайхан, тус байрны оршин суугчдын төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл болгож дөрвөн иргэнд байрных нь түлхүүрийг гардууллаа.

 

УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн ИТХ – аас “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” – ыг баталсан. Нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбай буюу Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байгаа бөгөөд 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжиж байна.

 

Эдгээр байршилд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Ханын материалын 130 га газарт “ Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байсан. Мөн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороонд цэцэрлэг, сургуулийн цогцолбор барилгыг “Бэрэн” ХХК барьж, ашиглалтад оруулж байсан бол энэ удаад “Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Тус байршил нь 51 га газар нутагтай, нийт 275 нэгж талбарыг  хамарч байгаа юм. “Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг барихаар төсөл хэрэгжүүлж байна.

 

Нээлтийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд уг барилгын шавыг тавьж, дэд бүтэц барилгын ажлыг хамт эхлүүлж байсан. Өнөөдөр иргэдийн хүсэн хүлээсэн зүйл биеллээ олж, Монгол түмний их баяр наадмын өмнө зуны дэлгэр сайхан өдөр 100 гаруй айл өрх шинэ орон сууцанд орж байгаад таатай байна. Уг ажлыг хариуцан гүйцэтгэсэн “Баганат Өргөө” ХХК-ийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн наймдугаар сарын сүүлээр 800 гаруй айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил ар араасаа ундарсаар байх болно” гэдгийг онцлон хэллээ.

 

Харин төсөл хэрэгжүүлэгч  “Баганат өргөө” ХХК – ийн Ерөнхий захирал О.Батсайхан “Энэ өдөр бидний бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны баярын өдөр тохиож байна. 2013 оны  тавдугаар сард Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны иргэдийн 84.6 хувийн дэмжлэгтэйгээр 1990 - ээд оноос тасраад байсан Улаанбаатар хотын орон сууцны цогцолбор хорооллыг монгол инженерүүд өөрийн гараар цогцлоон байгуулж байна. “Баганат хороолол” нь Улаанбаатар хотын зүүн бүсийн өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн жишиг хороолол болох юм. Уг төслийг санаачлагчид болон хамтран ажиллаж байгаа байгууллага, иргэддээ талархсанаа илэрхийлье” гэлээ.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15 хувь, орчны бохирдол, тоосжилт 14 хувиар буурахын зэрэгцээ нийгмийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол бий болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2 цаг 36 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2 цаг 42 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2 цаг 59 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    3 цаг 6 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    18 цаг 49 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 15 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    20 цаг 23 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    21 цаг 10 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    21 цаг 43 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    21 цаг 51 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    22 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    23 цаг 16 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Өчигдөр 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК