Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Дэлхий өнөөдөр Монгол цэргийг таньдаг, үнэлдэг, мэддэг болжээ

2012-5-27
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 10 жилийн ойн ёслолын цуглаанд өнөөдөр оролцож, энхийг сахиулагчдад  баяр хүргэв.
   
2012-05-27medee_big
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 10 жилийн ойн ёслолын цуглаанд өнөөдөр оролцож, энхийг сахиулагчдад  баяр хүргэв.

2012-05-27medee_big
    Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа, Эрхэм хүндэтзочид төлөөлөгчид, Эрхэмсэг хатагтай, ноёдоо, энд хуран цугласан иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуус аа! Даян дэлхийн энх амгалангийн төлөөх хүн төрөлхтний шударга, ариун үйл хэрэгт бодитой хувь нэмрээ оруулж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчид аа! Монгол цэрэг дэлхийн цэрэг болсны 10 жилийн ойн баярын мэндийг энхийг сахиулагчид, эр цэргүүд, Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье!Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орон, ард түмнийхээ итгэл сэтгэлийг тээн хүлээсэн үүргээ эр цэргийн ёсоор мадаггүй биелүүлсэн эрэлхэг хөвгүүд, охидоороо бахархаж тэдэндээ хүндэтгэл үзүүлж байна.

Эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол. Эдгээр үгс өөр хоорондоо нягт холбоотой, амин шүтэлцээтэй ойлголт бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Дэлхий ертөнцийн хаа нэгтээ дайн дажин, үймээн самууны хөлд нэрвэгдэн зовж зүдэрсэн ард түмэнд цэнхэр дуулгатан Монгол цэрэг авралын од нь болж эв нэгдэл, эрх чөлөөг ханган амгалан тайван аж төрөн амьдрах нөхцлийг бүрдүүлэн өгч, энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, мөр зэрэгцэн алба хааж байгаа бусад олон орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дууриаллыг харуулсаар байгаад миний бие Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.

Дэлхий нийт өнөөдөр Монгол цэргийг үнэлдэг, мэддэг, таньдаг тэднээр маань дамжин Монгол орныг минь илүү таньдаг болжээ. Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орны хувьд олон улсын эв хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлж, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд манлайлан оролцож байна. Үүний үр дүнд Монгол Улсын гадаад нэр хүнд олон улсын тавцанд сүүлийн арваад жилийн дотор үлэмж өссөн. Энэ бол энхийг сахиулагчид та бүхний халуунд халж, хүйтэнд хөрч, хатуугаас халиралгүй, хэцүүгээс шантралгүй явж бүтээсэн үйл хэргийн тань үр дүн гэдгийг энд зориуд тэмдэглэн хэлье.

Монголын цэнхэр дуулгатнууд улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөөд зогсохгүй, Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагаанд олж буй амжилт ард иргэдийн талархлыг хүлээж, ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл болсон иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлж байна.

Энхийг эрхэмлэгч манай орон даян дэлхийд энх тайван, амар амгаланг тогтоох хүн төрөлхтний шударга, ариун үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтаа цаашид ч улам бүр өргөжүүлэх төдийгүй энхийг дэмжих ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэрэг, дайчдынхаа хөдөлмөрийг үнэлэх, олон нийтэд сурталчлан таниулах, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар төр засгийн зүгээс шийдвэртэй алхмуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх болно гэдгийг Төрийн тэргүүний хувьд итгэлтэйгээр хэлж байна.

Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ оролцуулахыг анхнаас нь тууштай дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлсэн НҮБ, түүний Монгол Улс дахь байнгын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, хамтран ажиллаж ирсэн бүх хүнд гүн талархал илэрхийлэхийн ялдамд "Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 10 жилийн ой"-н баярын мэндийг дахин дэвшүүлье.

Цэргийн алба хаагчдыг маань төр засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн тэдний бат ар тал болж зовлон, жаргалыг нь бие, сэтгэлээрээ хуваалцаж байдаг цэрэг эрсийн маань хань ижил, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд та бүхэнд гүн талархал дэвшүүлж, гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай” гэв.
2012-05-27medee_big
2012-05-27medee_big
2012-05-27medee_big
2012-05-27medee_big
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.15.188)
    Tuuhee uzeerei Mongol tsereg 1 nomer delhiid odoo l medej baina gene orovdoltei oodos ve
    2012 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Dornot aimgiin ard tumen-- Elbegdorj yaj Solongoschudad 15 jiliin geree nertei ugsun gazrig gargaj delgeechee yugaa hiigeed bgaa yum.Erinhiilegch booh gej soongos yaj yavj irleeElbegdorj
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.68.36)
    Enkhbayar yerunhii said bhdaa neg tom hiisen ajliin neg Enhiig sahiulah ajillagaand oroltsoj ehelsen yum. Ter uyed eserguutsej bsan Amlagdorj ih yum hiisen hun shig ichihgui yavah yumdaa. Mianganii zamiin buteen baiguulaltiig Enkhbayar sanaachlan ehluulj bhad Baobar Mianguujingiin zam gej doog hiij baiv. Odoo uuruu lav toirood shoroon zamaar yavdag bhdaa bodvol.
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ МӨХӨӨЛДӨС ДОЛООСОН ТӨДИЙ Л
      2012 оны 05 сарын 27
  • Зочин (211.246.73.119)
    Засс газрын бэтгэ гэвэл наполон манай элбэгээгээс намхан байсан шдээ хаха
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.47.130)
    энхбаяр монгол цэргийг олон улсад гаргасан.
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.15.110)
    Elbegdorj sain Eronhiilogch, avilgaltai temtsej chadaj baina.
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
    • хурлийз урвагч элбэг халх голд гурван сумын дайны газар солонгост зараад хэдэн зуун сая долларын хөрөнгөтэй болсон хун хог яаж тэгээд авлигатай тэмцдэг юм болдоо хөөрхий
      2012 оны 05 сарын 27
  • Зочин (182.160.45.175)
    delhiid mongol tsergiig tanidag bolson ni Elbegdorjiin gavya lav bish
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    өрөвдөлтэй новш зэвсэгт хүчний командалгч гээд байгаа шүү газрын бэтэг............
    2012 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    5 цаг 5 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    5 цаг 24 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    14 цаг 8 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    14 цаг 15 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    14 цаг 23 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    15 цаг 37 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    15 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    16 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК