Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол цэргүүдэд Бан Ги Мүн мэндчилгээ илгээжээ

2012-5-29
0
ЖИРГЭХ
Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ мөчид Та бүхэнд халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн баярын мэндчилгээ илгээжээ

2abb31e0f9699a1ebig   Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ мөчид Та бүхэнд халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.

  Монголын цэнхэр дуулгатнууд Афганистан, Дарфур, Өмнөд Судан зэрэг хамгийн хүнд нөхцөлтэй ажиллагаанд оролцож байна. Аймшигт хэрцгийллийн хохирогчдод шударга ёсыг хүргэхээр ажиллаж буй Сьерра Льеон дахь Тусгай шүүхийг хамгаалах чухал үүргийг Монгол Улс мөн гүйцэтгэсэн. Тогтвортой байдлыг бий болгоход нэн чухал үүрэгтэй эмэгтэй энхийг сахиулагчид, түүний дотор Монголын эмэгтэй цэнхэр дуулгатнуудад онцгойлон талархал илэрхийлье.

  Дэлхий дахинаа нийт 17 ажиллагаанд алба хашиж буй 120 мянга гаруй энхийг сахиулагчдын алдарыг дуудах НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөртэй хамтатган Монгол Улс 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаад таатай байна.

  Энэ өдөр бид амь эрсэдсэн энхийг сахиулагчдаа мөн эргэн дурсаж байна.  Энхийн үйлсийн төлөө 2011 онд 112 энхийг сахиулагч эрс, эмэгтэйчүүд амиа алдсан. Өнгөрсөн жилүүдэд 2900 энхийг сахиулагч, түүний дотор хоёр монгол цэрэг үүрэгт албаа хашиж яваад амь эрсэдсэн. Өнөөдөр бид тэдний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, дайнд нэрвэгдсэн улс оронд тогтвортой байдлыг хангах тэдний үйл хэргийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлж байна.

  Амь үрэгдсэн цэрэг дайчид маань олон үндэстний төлөөлөл байдаг нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хамтын хүчийг тэтгэх дэлхий нийтийн түншлэл юм гэдгийг тодоор сануулж байдаг.

  Өнөөдөр нийт 116 гишүүн улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг болон цагдаагийн албан хаагчдаа оролцуулж байна. Энэ нь хамтын аюулгүй байдлыг хангаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үнэ цэнэ, түүнд дэлхий нийтээр итгэх итгэл үнэмшил улам нэмэгдэж буйн илэрхийлэл юм. Олон улсын хамтын нийгэмлэг өмнөө тулгарч буй шинэ сорилтуудаа шийдвэрлэхийн тулд НҮБ-д л хандаж, түүнд хэрхэн итгэж байдгийн тод жишээнд Сири улсад саяхан илгээгээд буй ажиллагааг нэрлэж болно.

  НҮБ-ын энхийг сахиулах аливаа ажиллагааны туйлын зорилт нь тухайн ажиллагааг дуусгаж, хаахад оршдог. Бид тэр зорилтоо бүрэн биелүүлэхийн төлөө энхийг сахиулах ажиллагааг аль болох үр өгөөжтэй, үр дүнтэй байхад бүхий л хүч чармайлтаа дайчилдаг.

  Энхийг сахиулах ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлж буй үүрэг гүйцэтгэгч цэрэг, цагдаа нарын хувь нэмэр болон санхүү, эд материалын дэмжлэг, туслалцаанд гүнээ талархаж байдаг. Түүнчлэн, улс төрийн дэмжлэг, манлайлал үзүүлж буй улс орнуудад дахин талархал илэрхийлэхийг хүсч байна.

  Бүс нутгийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Дарфур болон Сомалид босогчдын армийн учруулж буй аюул заналын эсрэг тэмцэх үйлсэд Африкийн холбоо НҮБ-тай нягт хамтран ажиллаж байна. Энэ түншлэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй өнөөгийн өргөн хүрээний сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, түүнд байнга шаардагдаж байдаг уян хатан байдлыг хангахад дэм болж байна.

  Энэхүү чухал ойгоо тэмдэглэж байгаа энэ мөчид амь насаа алдсан цэрэг дайчдаа хамтдаа эргэн дурсая!

  Дэлхийн олон сая хүний итгэл найдварыг өвөртөлсөн цэнхэр дуулгатан бүрийн хувь нэмрээс бүрдсэн дэлхий дахины түншлэлийг улам бүр бататгахаа хамтдаа амлацгаая!

2012 оны 5 дугаар сарын 29

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (27.123.214.100)
    Zaazazaza ene ovgon dugai bai amerik iin gar xol shdee NYB gej, novshiin gai Enxbayar g sulluulsan
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    4 цаг 55 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    5 цаг 14 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    13 цаг 58 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    14 цаг 5 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    14 цаг 13 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    15 цаг 27 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    15 цаг 45 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    15 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК