Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын энэ хичээлийн жилийн сүүлчийн хичээл өнөөдөр орж, сурагчдын зуны амралт эхэллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын энэ хичээлийн жилийн сүүлчийн хичээл өнөөдөр орж, сурагчдын зуны амралт эхэллээ. Харин бага ангийн сурагчдын амралт энэ сарын 24-нөөс эхэлсэн юм. Харин төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 8-10-нд болох бөгөөд шалгалт авах газруудын тов гарсан билээ. Тиймээс төгсөгчид шалгалт өгөх өдөр цагаасаа хоцролгүй, БҮТ-өөс тараах шар хуудас, бичиг баримтаа марталгүй шалгалтандаа ирэх үлдээд байгаа аж.