Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө түрэн орж ирсэн дуучдын нэг нь дуучин А.Түмэн-Өлзий билээ. Оюутан байхаасаа л “Сэтэрт тал” уран бүтээлээрээ олны танил болсон тэрээр ирэх есдүгээр сард Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийхээр болжээ

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө түрэн орж ирсэн дуучдын нэг нь дуучин А.Түмэн-Өлзий билээ. Оюутан байхаасаа л “Сэтэрт тал” уран бүтээлээрээ олны танил болсон тэрээр ирэх есдүгээр сард Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийхээр болжээ. Дуучин Э.Төрмандахтай хамтран “Ирээдүй минь” хамтын гаргаж байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хайр ирнэ” хэмээх өөрийн бие даасан анхны цомгоо гаргасан. Тэрээр хэдийнээ гурав дахь цомгийнхаа ажилд орсон бөгөөд зөвхөн хуучны дуунуудаас бүтсэн цомог гаргахаар ажилаж байгаа аж.