Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй О.Зоригт, Ч.Амарболд нар хагалгаа хийлгэсний улмаас Шастинын нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй О.Зоригт, Ч.Амарболд нар хагалгаа хийлгэсний улмаас Шастинын нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл өчигдөр шүүх хурлыг хийнэ хэмээн тэднийг тэргэнцэр, дамнуургатай нь ШШГЕГ-ын ажилтнууд цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан юм. Сүр дуулиан болгон, хэдэн цагийн турш хэлэлцэж, цагдан хорих төвд аваачсан ч шүүх хурлыг хойшлуулсан. Харин тэднийг цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтүүлээд байгаа юм. Үүнийг Ч.Амарболд нарын ар гэрийнхэн эсэргүүцэж, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт шилжүүлнэ үү хэмээн ШШГЕГ, Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт гаргаад байгаа аж. Хэрвээ хүсэлтийг хүлээн авахгүй бол цаашид хандах газар нь хандана гэдгээ мэдэгдлээ.